НийгмийнНИЙГЭМ

​Элон Маскын нэрээр хоёр сая долларын криптовалют залилжээ

Залилагчид өнгөрсөн зургаан сарын турш Элон Маскын нэрийг барьж хөрөнгө оруулагчдаас 2 сая ам.долларын үнэ бүхий криптовалют залилсан тухай АНУ-ын Холбооны худалдааны комиссоос мэдээлжээ.

Тодруулбал, өнгөрөгч онд криптовалютын ханш өсөж эхэлснээр залилагчид ийнхүү гэмт хэрэг үйлдсэн байна. Тэд алдартнуудын дүрээр цахим орчинд “Giveaway” буюу бэлэг тараах үйл ажиллагаанд хөрөнгө оруулагчдын илгээсэн криптовалютыг “үржүүлнэ” гэх замаар залилдаг аж.

Одоогоор 7000 орчим хөрөнгө оруулагчид нийт 80 сая ам.долларын үнэ бүхий криптовалют залилуулжээ. Хохирогчдын дийлэнх нь 20-49 насны хөрөнгө оруулагчид байжээ.

Эх сурвалж: BBC

О. ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button