Нийгмийн

Шинэ цэргүүд дэглэсэн этгээдүүдэд тус бүр зургаан сарын ял оноолоо

Зэвсэгт хүчний 031 дугаар ангид шинэ цэргүүдийг халагдах цэргүүд нь дэглэж буй агуулгатай бичлэг олон нийтийн сүлжээнд түгсэн. Үүнтэй холбогдуулж, цэрэг дэглэсэн этгээдүүдэд хариуцлага тооцно гэдгээ Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдэгдэж байв.

Тэгвэл уг хэргийг шүүхээр шийдвэрлэжээ.

Тодруулбал, шүүгдэгч Э.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Одмандах, Ц.Энхбат нарт мөн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-18 16:07

даравгар зангаасаа болж хохино л гэе дээ

Үнэн балай юмаа
Үнэн балай юмаа
2021-05-18 18:14

Дэглэсэн новш нарыг шийтгэсэн биш шагнаж урамшуулсан юм уу? Бүр хурандаа цол олгочихсон бол шулуун байж дээ.

Холбоотой мэдээ

Back to top button