ТОДРУУЛГА: Израиль улсаас визний хугацаа нь дууссан дөрвөн иргэнээ татан авна

Израиль, Палестины хоорондын мөргөлдөөн хурцдаж, нөхцөл байдал хүндэрч буй тул Гадаад харилцааны яамнаас тус улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн нөхцөл байдлыг тодрууллаа.
“Тус улсад манай улсын 60 гаруй иргэн байнга болон түр хугацаагаар оршин суудаг. Мөн цөөн тооны оюутан суралцдаг. ГХЯ эдгээр иргэдээс нутаг буцах хүсэлт гаргасан дөрвөн иргэнийг тавдугаар сарын 28-ны өдөр Истанбул-Улаанбаатарын нислэгээр татаж авна. Эдгээр иргэд нь нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоогүй буюу визний хугацаа дууссан учир ажил олгогчийн зүгээс нутаг буцааж байгаа болно. Одоогийн байдлаар Израиль-Палестины хоорондын мөргөлдөөнд манай иргэд өртсөн, тэдний аюулгүй байдалд аюул занал учирсан талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй. Тус улсад оршин суугаа иргэдэд хувийн аюулгүй байдлаа хангах, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж, яаралтай тохиолдолд ЭСЯ, Өргөмжит консултай холбогдохыг анхааруулаад байна” гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аймар газар байна аа