Нийгмийн

Гэрэл зурагчин В.Баттулга таалал төгсжээ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн гэрэл зурагчдын салбар зөвлөлийн гишүүн, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Хяналтын зөвлөлийн гишүүн, Монголын гэрэл зургийн ууган мастеруудын нэг, нэрт гэрэл зурагчин, фото сэтгүүлч Вандандожийн Баттулга 2021 оны тавдугаар сарын 16-нд зуурдаар таалал төгсөж Монголын сэтгүүл зүйн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

В.Баттулга нь 1960 онд Улаанбаатар хотод төрсөн. 1986 оноос гэрэл зураг авч эхэлсэн байна. 1981 оноос МРТУХ-оос ажлын гараагаа эхэлжээ. Монголын үндэсний телевиз, “Ардын эрх” сонин, Улсын гэрэл зургийн газар, “Монголын мэдээ” сонин, “Фотолинк” агентлагт фото сэтгүүлчээр ажиллаж байв. 2008 оноос бие даан уран бүтээлээ туурвиж байлаа. Тэрбээр Москвад Кино урлагийн дээд сургууль суралцсан бөгөөд эх орондоо “Магнум-Дорно дахинд” гэрэл зургийн сургалт, Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Andrea Kunzig Lecturer International Institute for journalism InWEnt Berlin “News photography” гэрэл зургийн сургалт, “Загварын гэрэл зураг” сургалт, “Гёте” институт, “Гамма” агентлагаас зохион байгуулсан “Соёл болон уур амьсгалын өөрчлөлт” гэрэл зургийн сургалтад тус тус суралцаж төгсжээ.

  • Гэрэл зургаараа БНМАУ-ын “Ажилчны урлагийн хоёрдугаар их наадам” тэргүүн байр
  • “Ажилчин ангийн яруу алдар” тэргүүн байр
  • “Спортын мэдээ-30 жил” тэргүүн байр
  • “Хувьсгалт хэвлэлийн 70 жил” гутгаар байр
  • СГЗ Ц.Нинагийн нэрэмжит “Шилдэг гэрэл зураг-1997” уралдааны Гран при
  • “Улаан загалмай гэрэл зургийн дуранд” гутгаар байр
  • “Аз жаргалтай гэр бүл” тэргүүн байр
  • ЮНЕСКО-гийн Хүүхдийн сангаас зарласан “Хүүхдэд ээлтэй Монгол орон” гэрэл зургийн уралдааны тэргүүн байр
  • БОАЖ Яамнаас зарласан “Монгол орон” уралдааны тэргүүн байр.“Монос цэцэглэлээ” уралдаанд тэргүүн байр
  • “Даяарчлал ба Монгол орон” уралдаанд тэргүүн байр
  • Олон улсын мотоциклын холбооны 100 жилийн ойн Олон улсын гэрэл зургийн уралдаанд дэд байр
  • Ц.Батзоригийн нэрэмжит “Шилдэг гэрэл зураг-2004” уралдааны Гран при
  • “Хана хэрэм” уралдаанд тэргүүн байр
  • “Цэвэр агаар бэлэглэцгээе” тэргүүн байр
  • “Өнгө ба хар цагаан-2” тэргүүн байр
  • “Хөгжил дагуулсан-20 жил” тэргүүн байр
  • “Сүүн цагаан өвөл” тэргүүн байр
  • “National geographic Мongolia” сэтгүүлээс зарласан “Хотжилт ба хүмүүс” тусгай байр
  • “Өнгө ба хар цагаан-3” гутгаар байр
  • “Жендерийн эрх тэгш байдал миний нүдээр” уралдааны тэргүүн байр
  • “Амрыг эрье” тусгай байр
  • “Улаанбаатар хотын хөгжил, Бүтээн байгуулалт” уралдааны тусгай байр зэрэг хэдэн арван уралдаанд амжилт гаргаж байв.

Гэрэл зургийн бүтээлээрээ бие даан “Дэл уулын хадны зураг”, “Монгол Улсын одон ба медаль 1924-1992”, “Алтан тэвшт Мөнгөн амсарт Бигэр нутаг”, “Мандан бадарсан Мандах нутаг”, “Мэлмийгээр гийгүүлэгч”, “Монгол орны хадны зураг” зэрэг гэрэл зургийн цомог, “Гэрлээр бичих урлаг 1,2” гэрэл зургийн сурах бичиг зэргийг хэвлүүлж, олонд хүргэжээ. Хамгийн сүүлд буюу 2020 онд “Монголын Гэрэл зургийн Түүхэн товчоо” номыг санаачлан, эмхэтгэн хэвлүүлээд байлаа.

2013 онд бие даасан, бүрэн хэмжээний ”Гэрлээр бичсэн миний Ертөнц” үзэсгэлэнгээ дэлгэсэн. МСНЭ-ийн “Ган үзэгтэн”, МХХ-ийн 2002 оны шилдэг фото сэтгүүлч, Их Монгол-800 жилийн ойн шилдэг фото сэтгүүлч, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, Их Монгол-800 жилийн ойн Чингис медаль, “Үндэсний сэтгүүлзүйн 100” ойн медаль, Соёлын тэргүүний ажилтан, “Алтан гадас” одонгоор шагнуулжээ.

Гэрэл зургийг урлагийн хэмжээнд бүтээсэн уран бүтээлч, олон арван шавь төрүүлсэн мастер багш, фото сэтгүүл зүйн нэрт төлөөлөл болсон эрхэм хүн Та нийт гэрэл зурагчин, сэтгүүлч, хамтран зүтгэгч биднийхээ зүрх сэтгэлд үүрд орших болно. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, ажлын хамт олонд нь сэтгүүл зүйн салбарын ажил, мэргэжил нэгт нөхдийнхөө өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zortilo nrel
zortilo nrel
2021-09-27 17:46

Woah! I'm really loving the template/theme of this site. It's simple, yet effective. A lot of times it's hard to get that "perfect balance" between user friendliness and appearance. I must say you have done a excellent job with this. Additionally, the blog loads very quick for me on Safari. Excellent Blog!

Холбоотой мэдээ

Back to top button