НИЙГЭМ

ФОТО: Дархан-Уул аймгийн “Хээтэй хороолол”-ын оршин суугчид орцоо засаж байна

Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, “Хээтэй хороолол”-ын 4-2 байрны 5-р орцны оршин суугчид СӨХ-д найдалгүй орцныхоо иргэдээр нэгдэж орцондоо иж бүрэн засвар хийж байна. Ингэхдээ зөвхөн хана, шатаа будаад зогсохгүй бүх давхартаа хэний ч хараа булаам 3D зургуудыг урлаж байна. Тус орцны оршин суугч М.Жанлав нь дүрслэх урлагийн багш мэргэжилтэй тул өөрийн гараар орцныхоо давхар бүрт оршин суугчдынхаа сонголтоор өнгөлөг, гоёмсог зургуудыг сэтгэлээ шингээж зурж байна.

Давхар бүрийнхээ хуучин модон цонхыг вакуум цонхоор сольж, орцондоо их цэвэрлэгээ, ариутгал хийсэн бөгөөд эвдэрч ажиллагаагүй болсон байсан кодтой хаалгаа засаж янзалжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button