Л.Оюун-Эрдэнэ: Хотын захиргааг Яармаг руу нүүлгэнэ VS Д.Сумъяабазар: Нүүхгүй

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг хэлэлцсэн. Нийслэлийн авто замын түгжрэл, гэр хороолол, төвлөрлийн асуудлыг түлхүү ярилцаж, тодорхой шийдвэрүүдийг гаргахаар болсон юм.
Энэ үеэр Ерөнхий сайд Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах хүрээнд төрийн байгууллагууд өөрсдөө манлайлал үзүүлж ажиллах нь зүйтэй гэдгийг тодотгосон. Зарим яам, тамгын газрууд өөрсдөө хотоос гарах, гэр хороолол руу нүүж манлайлал үзүүлэх хэрэгтэй гэв. Хамгийн түрүүнд Хотын захиргаа Яармагт баригдсан шинэ байр руугаа нүүнэ, энэ асуудал наадмын дараа бүрэн шийдэгдэнэ гэв.
Харин Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Яармагт баригдсан шинэ барилга руу хотын захиргааг нүүлгэхгүй, тус барилгыг бизнес инновацын төв байдлаар ашиглана гэдгээ мэдэгдээд байгаа юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нүүлгэх хэрэгтэй
Нүүх нь зөв шүү.
Ямар ч залгамж халаа алга.
Өмнөх нь нэг өөр юм ярьж дараагийнх нь урьдах хүнийхээ бүх хийсэн зүйлийг үгүйсгэнэ.
Сумьяабазар Женкогийн охинд түрээслүүлэх гээд байгаа юм биш үү. Бараг нүүж очсон мэдээлэл сошиалаар яваад байсан.
нүү нүү. сумьяабазар насаараа хотын дарга байхгүй
odoo hen n huchteig harah boljee hari
hen n hen bee
Нүүхгүй л юм бол яах гэж тэр их үнэтэй барилга сав барьсан юм бэ? Юун наадам, тэрнээс өмнө нүүлгэх хэрэгтэй.
Ерөнхий сайдын өмнаөс зөрдөг хэн бэ. Хотын даргаас нь шууд хус. Циркийг ард түмэнд өг