ЭРҮҮЛ МЭНД
Коронавирусийн халдвар авсан 805 хүн эдгэрлээ
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагт нийт 519 хүнээс халдвар илэрснээр нийт батлагдсан тохиолдол 50618 боллоо. Мөн найман хүн нас барж, нийт нас баралт 235 боллоо.
Мөн коронавирусийн халдвар авсан 805 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 44391 боллоо.
Халдварын улмаас 3896 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 1904
- Хүндэвтэр - 1343
- Хүнд - 539
- Маш хүнд - 110 хүн байна.
Өнгөрсөн хоногт 57-92 насны найман хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Great site. Lots of useful info here. I am sending it to some buddies ans also sharing in delicious. And of course, thank you to your sweat!