Төрийн бодлого шийдвэрт big data буюу их өгөгдөл ашиглаж эхэлнэ

Мэдээллийн технологийн хөгжил, цахим хувьсгал хурдацтай явагдахын хэрээр түүнийг дагасан олон боломж, олон шинэ давуу тал үүсч байна. Түүний нэг нь Big Data буюу их өгөгдөл. Хуучин цагт статистик, тоо бүртгэл гэсэн ерөнхий утгаар авч үздэг байсан бол орчин цагт хувьсан өөрчлөгдөж зөвхөн статистик, тоо бүртгэл бус маш том өгөгдлийн сан бий болж түүн дээр суурилсан аналитик судлагдахуун хөгжиж, цоо шинэ төрлийн Их өгөгдлийн аналист гэж нэн эрэлттэй мэргэжил бий боллоо.Их өгөгдөл өөрөө хаа сайгүй бүртгэгдээд хадгалагдаж байдаг зүйл.
Жишээ нь гэхэд, бидний өдөр тутмын бараа бүтээгдэхүүн худалдан авах, үйлчилгээ авах зэрэг бүхий л амьдралын хэвшил болсон үйл ажиллагааны мэдээлэл И-Баримт санд бүртгэгдэж байна. Тэр нь өөрөө маш том өгөгдөл буюу иргэдийн худалдан авах чадвар, худалдан авч буй бараа үйлчилгээний нэр төрөл гээд маш олон талаас нь иргэдийн бодит амьдралыг дүгнэн анализ хийх бодит хөрс, судалгааны маш чухал ач холбогдолтой өгөгдөл бий болж байна.
Үүнийг төр хадгалаад байх биш, түүн дээр суурилсан бодит зураглалыг олж харж цаашдын төрийн бодлого, гаргах шийдвэртээ тусгаж чадвал төрөөс гарах шийдвэрийн үр дүн төдий хэмжээгээр нэмэгдэх бүрэн боломж бий. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачлагаар УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо, Үндэсний Статистикийн хороо хамтран "Төрийн их өгөгдлийг шийдвэр гаргахад ашиглах нь" төслийн танилцуулга арга хэмжээг зохион байгууллаа. Холбогдох бүхий л төрийн байгуулага, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан энэ талаар мэдээлэл өгч, цаашид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулж өгөгдөлд суурилсан, бодит судалгаанд суурилсан хөгжлийн бодлогыг тодорхойлж хамтдаа хөгжих боломжийг нээж өгөхийн төлөө ажиллах болно.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.