Нийгмийн
Цагдаа цагдаагаа машинаар мөргөж, гэмтээсэн осол гарчээ
Цагдаагийн алба хаагч зам дээр үүрэг гүйцэтгэж байсан замын цагдааг автомашинаараа мөргөж гэмтээсэн осол гарчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улиастайн гүүрний орчимд эл осол гарсан бөгөөд тээврийн цагдаагийн албаны алба хаагч мрөгүүлж, хүнд гэмтэл авч эмчлүүлж байгаа аж.
Харин мөргөсөн цагдаа нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн ахмад цолтой алба хаагч аж.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвэлл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү хэлэхдээ " Энэ хоёр алба хаагч хоёулаа ажил үүргээ гүйцэтгэж байсан. Согтуу байгаагүй. Зам тээврийн болгоомжгүй байдлаас үүссэн осол гарсан холбогдох шалгалт хийгдэж байгаа" гэв.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
бие биеээ хүндэтгэхгүй томорсноос болж дээ
Taarsan lalruuddaa