НИЙГЭМ
Япон Улс хилээ хаасан ч байнга оршин суух хаягтай монголчуудад нээлттэй

Япон Улсын Засгийн газар дэлхий дахинд тархаад байгаа коронавирусийн халдварын тархалттай холбогдуулан 152 улсад хилийн хориг тавиад байсан.
Энэ удаа Камбож, Шри Ланк, Сейшэлийн арал, Тайланд, Зүүн Тимор болон Монгол зэрэг долоон улсад сүүлийн 14 хоногт байсан гадаадын иргэдэд хилийн хориг тогтоох болсноор нийт 159 улс, бүс нутгийг хамраад байна.
Гэхдээ дээрх шийдвэр нь Япон улсад байнгын оршин суух албан ёсны визтэй монгол иргэдэд өмнөхийн адил хамаарахгүй бөгөөд зөвхөн шинээр виз, оршин суух зөвшөөрөл олгохгүй гэсэн үг юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.