УЛС ТӨР

С.Одонтуяа: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгч байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын 100 хоног” үйл ажиллагааны хүрээнд сэтгүүлчдийн асуултад хариулж байх үеэрээ УИХ-ын гишүүн С.Одонтуяг нөхрийн хамт вакцины татан авалтад саад учруулсан гэж ярьсан юм.

Үүнд С.Одонтуяа гишүүн өөрийн нүүр хуудсаар дамжуулан тайлбар хэлж байв.

Тэрбээр “Би вакцин татаж авах хөрөнгөө төсөвт суулгаач, мөн иргэдэд вакцинаа сонголттой хийлгэх боломж олгооч гэсэн хоёр өнцгөөс л дуугарч ирсэн. Энэ агуулгаар Засгийн  газрын үйл ажиллагааг шүүмжилсэн нь үнэн. Шүүмжилсний төлөө ийм үндэслэлгүй асуудлаар гүтгэж байна. Үүнийг хуулийн байгууллагад хандаж шалгуулна” хэмээж байсан.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээлэл хийв. Тэрбээр “Миний бие С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг баримт нотолгоогүй, хариуцлагагүй мэдээлэл тараасан, нэр төрд халдсан хэргээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ноцтой гэмт хэрэгт хүнийг баримтгүйгээр холбон зарлах нь хэвийн хэрэг үү. Гэм буруутай эсэхийг шүүх л тогтооно” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

мөнгөгүй болчихсон уу

зочин
зочин

Хийх ажилгүй болчихсон.

Зочин
Зочин

Маш зөв Далдганасан бхцааны хандыг дарж бхгүй бол бяруу болоогүй бж бухан баасаар бааж Даварсаар Дагвын орон лээр гарна шүү

иргэн Баяраа
иргэн Баяраа

Түрүүлж дугарсан хөхөөний ам хөлднө Чамтай чамгүй ажил төрлөө зохицуулаад иргэд вакцинд хамрагдаж байна. Яасан завтай хүн бэ өөр хийх ажил алга уу.

Сонгогч
Сонгогч

Шалдаа унасан нэр төрийг 100 сая гэнэ ээ онигоотой юм.

Холбоотой мэдээ

Back to top button