УЛС ТӨР

“Н.Энхбаярын хүү гэдэг шалтгаанаар нөхөн сонгуульд нэр дэвшихээс хасагдаж болохгүй”

МАХН-ын дарга Н.Энхбаяр намаа татан буулгахаар бичиг баримтаа Дээд шүүхэд хүргүүллээ. Улмаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Сая Улс төрийн намын тухай хууль, МАХН-ын дүрэмд үндэслээд МАХН татан буугдаж, МАН-тай нэгдэн нийлж байгаа гэсэн бичиг баримтаа УДШ-д албан ёсоор гардууллаа. Хууийн дагуу тодорхой хугацаанд судлаад МАХН-тай холбоотой шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.

МАН,МАХН нэгдсэн нь улс төрийн намуудын түүхэнд болж буй том үйл явдал. Энэ бол эв нэгдлийг илэрхийлсэн хүсэл эрмэлзэл, хөгжил дэвшилд цаашдаа үнэтэй хувь нэмэр оруулах гэсэн зүтгэлийн эхлэл гэж үзэж байгаа юм.

Ерөнхийлөгчийн сонгууийн дараа Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль болно. Тухайн үед хэн нэр дэвшихийг мэдэхгүй. Хамгийн ялах магадлалтай хүн нэр дэвшинэ. Манай хүү орно уу, орохгүй байна уу жич асуудал. Орлоо гээд тусгай арын хаалгаар оруулж байгаа юм байхгүй. Орохгүй байна гээд Н.Энхбаярын хүү гэдэг шалтгаанаар хасагдаж болохгүй. Хэн ч байсан шаанстай хүн нэр дэвших ёстой.

Мэдээж МАН-тай нэгдсэнээр том том зорилтууд хэрэгжүүлэхэд МАХН-ын гишүүд оролцоно. Тэгэхээр тодорхой албан тушаалд очих л байх. Өнөөдөр тохирсон зүйл байхгүй.Намын албан тушаалд МАХН-д квот өгсөн. 30 орчим хувь. МАХН-ын гишүүдээс МАН-ын удирдах зөвлөлд найман хүн, бага хуралд 110 хүн, нийслэл аймгийн тэргүүлэгчдэд тус бүр зургаан хүн, сум, хорооны тэргүүлэгчдэд тус бүр дөрвөн хүн очно гээд улсын хэмжээгээр намын албан тушаалд МАХН-ын төлөөлөл болсон 2200 орчим хүн очно.

Төр засгийн албан тушаалын тухайд хоёр талаас тав таван хүний бүрэлдэхүүнтэй комисс гарч, бүх асуудалд тэнцвэртэй оролцож явна. Энэ комисс 2024 он хүртэл ажиллаад тэрнээс цааш комисс байх шаардлагагүй болох байх .

Би намын ямар нэг албан тушаалд очихгүй. Харин үндсэн хуулийг өөрчлөх ажилд оролцож ажиллана” гэв.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

songinochuudaa batshugariig hamtdaa unagatsgaaya

Зочин
Зочин

Хулгайч Энхбаярын хүүхдийг сонгож болохгүй.

Холбоотой мэдээ

Back to top button