Нийгмийн

Нийтийн эзэмшлийн зам талбайд баригдсан тоосгон гражыг албадан буулгалаа

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөлт хийгдлээ.

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 24 дүгээр сургуулийн баруун талын зам дагуу баригдсан 40 тоосгон гражыг буулгах ажлыг нийслэл болон дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хэрэгжүүллээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нийтийн эзэмшлийн зам талбай, зөвшөөрөлгүй баригдсан граж, хашааг буулгах тал дээр илүүтэй анхаарч ажиллаж байна. Тухайлбал дүүргийн 5 дугаар хороо Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн баруун урд талын зөвшөөрөлгүй баригдсан 11 гражыг албадан буулгасан, 2 дугаар хороо 24 дүгээр сургуулийн баруун талд байрлалтай 15 тоосгон гражын буулгаж жишиг Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын газрын асуудлыг шийдвэрлэсэн юм. Газар чөлөөлөлт хийгдсэн байршлуудад Өрхийн эрүүл мэндийн төв, иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан ногоон байгууламж зэргийг барихаар төлөвлөсөн байна.

Цаашид мөн явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай дотор байрлуулсан зөөврийн ТҮЦ, зөвшөөрөлгүй барьсан шат, нийтийн эзэмшлийн талбай дээр барьсан зөвшөөрөлгүй хашаа, өргөтгөл, граж зэргийг буулгаж иргэдэд зорчих аюулгүй зам талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Болдоггүй бор өвгөн.
Болдоггүй бор өвгөн.
2021-05-21 20:01

Маш сн бна. Одоо харин ЧД иин 4р хорооны грашуудыг буулгамаар бна. Хэн дуртай явуулын нөхдүүд.жолооч нар ирж шээж.баагаад явж бна. Ариун цэвэр.бохирдолт дээд цэгтээ хүрлээ..

Холбоотой мэдээ

Back to top button