“Хүүхдийн төлөө фонд” -ын 2.2 тэрбумыг “Хүүхдийн төлөө сан” -д хүлээлгэн өглөө

Өнгөрсөн оны 12-р сарын 30-ны өдөр Засгийн газраас “Хүүхдийн төлөө фонд” байгуулж, 10 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг сэргээж буйтай холбогдуулан анхны хуримтлал үүсгэх зорилгоор “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг МҮОНТ-ээр шууд дамжуулж, иргэд, ААН, байгууллагуудаас нийт 2.2 тэрбум төгрөгийн хандив цуглуулсан.
Харин тус санд хувь эзэмшигчээр бүртгүүлсэн найруулагч Б.Баатар хэвлэлд өгсөн тодруулгадаа “Хуулийн дагуу сан байгуулаад явъя гэхээр хугацаа байхгүй байсан. Тоглолт хийх хугацаа тулчих гээд. Иймд түр ТББ байгуулж, дансанд нь хөрөнгө босгоё гэж шийдсэн. Он гараад энэ ТББ байхгүй болж, оронд нь Засгийн газрын тусгай сан ажиллаж эхэлнэ. Тэр хүртэл цугларсан мөнгийг хэн ч үрэхгүй. Энэ бол хандив ч биш юм” гэсэн агуулга ярьж байв.
Тэгвэл өнөөдөр "Хүүхдийн төлөө фонд"-д хуримтлагдсан 2 тэрбум 25 сая төгрөгийг ХНХЯ-ны харъяа Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өглөө. Дээрх цугласан мөнгө таван банканд хадгалагдаж байгаа бөгөөд нэг ч төгрөг зарцуулаагүй гэдгийг мэдэгдлээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.