Х.Баясгалан: Санал тоолох төхөөрөмжтэй холбоотой худал мэдээллийг ялагдсан талаас гаргадаг

Ардчилсан намаас өчигдөр мэдээлэл хийх үеэр Г.Ган-Очир гэх залуу ноцтой мэдэгдэл хийсэн. Тэрбээр МАН-ын нэр бүхий удирдлагууд 2020 оны УИХ-ын сонгуулийг хууль бусаар авсан, хакердсан гэх баримтууд дэлгэсэн юм.
Тэгвэл эл мэдээлэлтэй холбоотойгоор СЕХ-ноос мэдээлэл өглөө.
СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ хэлэхдээ “АН-аас дээрх асуудлаар мэдэгдэл, шаардлагыг Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдөр ирүүлсэн. Энэ бичгийн хувийг Тагнуулын ерөнхий газарт хүргүүлж байна.
Санал тоолох машиныг 2012 оноос хойш хэрэглэснээр саналыг нэг ширхэгээр зөрүүлсэн гэсэн баримт нэг ч гарч байгаагүй. Сонгууль хэвийн явуулах үйл ажиллагааг алдагдуулж, илт худал мэдээллийг олон нийтэд тараах нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй. Тиймээс холбогдох байгууллагуудад нь СЕХ хандана” гэв.
Сонгуулийн Ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захиралын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан: "Сонгууль болгоны үеэр болон санал хураалтын дүн гарсны дараа санал тоолох төхөөрөмжтэй холбоотой худал мэдээллийг ялагдсан талаас гаргадаг. Үүнд маш их харамсаж байна. Санал тоолох төхөөрөмжийг ашиглах бүртээ лицензийн төлбөрийг төлдөг. Хугацаа нь дуусна гэсэн ойлголт огт байхгүй. Төлбөр төлсөн санхүүгийн баримтууд нь ч бий. Өнгөрөгч 2020 онд хоёр удаа лицензийн төлбөрөө төлсөн. Хэрэглэх бүртээ л лицензийн мөнгө төлдөг. Мөн саналын хуудас бар кодгүй болж байгаа гэх ташаа мэдээлэл тараасан. Ингэх ямар ч боломж байхгүй. Санал тоолох төхөөрөмж бар кодыг таньж уншдаг” гэв.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НААД ХЭРҮҮЛЭЭ БОЛЬ. СОНГУУЛЬ БОЛГОНООР ИНГЭХ ЮМ. ТЭГЭЭД ГАРААРАА ТООЛООЧ
Naad hulhi anyg bitgii too. Dandaa l gonshignoj bdag yum
Ugaasaa mashiny daraa garaaraa hianaltyn toollogo hiideg sh dee. Shine huuliar buur 100 huvi buh hesgiin horoond hiideg bolson.