Нийгмийн

Орон нутгийн халдваруудаас тохиолдлын тоогоор Төв аймаг ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Эрүүл мэндийн яамнаас ээлжит коронавирусийн мэдээллийг хийж байна. Тус яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Ууганбаяр:

“Амралтын өдрүүдэд дархлаажуулалтын цэгүүд ажиллаж байгаа тул иргэд вакцины давтан тундаа хамрагдахыг уриалж байна. Өнөөдөр /2021.05.22/ 684 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт халдварын тоо 51.931 боллоо. Харин 708 хүн эдгэрч, нийт эдгэрсэн иргэдийн тоо 45.853 боллоо. Сүүлийн 24 цагт дөрвөн хүн коронавирусийн халдвараар нас барж, нийт нас барагсдын тоо 244 боллоо. Эдгээр иргэдийн ар гэр төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Орон нутагт 41 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт тохиолдлыг тоо 5399 боллоо. Тухайлбал, Орхон аймагт +10/1027, Сүхбаатарт +1/, Төв аймагт 190, Архангайд +7/342, Завхан +4/492, байна. Ялангуяа Төв аймагт халдварын тохиолдол 1027 болж, орон нутгийн халдваруудаас тэргүүлж байна. Төв аймгийн нэлээд олон суманд халдварын тохиолдол бүртгэгдсэн. Иймд сум хооронд зорчихгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг нийт нутгийн иргэдэд сэрэмжлүүлж байна” гэв.

ШУУД ҮЗЭХ:

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button