НИЙГЭМ

“Сүүлийн өдрүүдэд орон нутгуудад бүртгэгдэх халдварын тоо 40-өөс дээш байна”

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:

“Халдварт өвчний дэгдэлт хаа саагүй байна. Улаанбаатар хот бүхэлдээ халдварын голомт болсон. Тиймээс Улаанбаатар хотын иргэд орон нутаг руу зорчихдоо маш их хариуцлагатай байх хэрэгтэй байна. Орон нутгаас ирж буй иргэд ч мөн эрсдэл рүү ирж байгаагаа бодох хэрэгтэй. Сүүлийн өдрүүдэд орон нутгуудад өдөрт бүртгэгдэж буй халдварын тоо 40-өөс дээш байна.

Өнгөрсөн Даваа гаригаас хойших хугацаанд 45 хүн халдварын улмаас нас баржээ. Зөвхөн настай хүмүүс нас барж байгаа биш юм. 20-30 насны залуус ч нас барж байна.Иймээс залуучууд вакциндаа хамрагдах хэрэгтэй байна” гэсэн юм.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Одоо орон нутаг руу явуулдаг болсон, бүр 100 ч хүрж мэднэ

Холбоотой мэдээ

Back to top button