ХЭРГҮҮД: Цэргийн гурван албан хаагч, таван хүүхэд хоолойгоо боомилж амиа алдав

Коронавирусийн халдвар бус иргэдийн сэтгэл зүйн дархлаа, амиа хорлолт аюулын харанга дэлдэж буйг доорх жишээнүүд харуулна. Он гарсаар сүүлийн гурван сарын хугацаанд 10 гаруй иргэн өөрийн алтан амийг хөнөөв. Энэ оны эхний улирлын байдлаар 70 орчим хүн амиа хорлосон” гэх Үндэсний статистикийн хорооны судалгаа бий.
Амиа хорлогчдын олонх нь өндрөөс үсрэх, өөрийгөө боомилох замаар цаг бусаар хорвоог орхисоор байна. Бид та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс амиа егүүтгэсэн гэх 10 жишээг дурдья.
-ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ ЗЭС УЯАГААР ХООЛОЙГОО БООМИЛЖ НАС БАРАВ-
Өнгөрөгч хоёрдугаар сарын 7-нд Дорноговь аймагт байрлах цэргийн дугаар бүхий ангид хүн нас барсан гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн харъяат, ахлах байлдагч зэс уяагаар хоолойгоо боомилж нас барсан хэрэг гарсан. Улмаар тухайн үед талийгаачийн ар гэрээс амиа алдагчийн задлан шинжилгээний хариуг өгөхгүй байна гэх шалтгаанаар цэргийн ангийн гадна жагсаал зохион байгуулж байсан билээ.
-ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ ШАТНЫ ГИШГҮҮРЭЭС ХАДГААР ХООЛОЙГОО БООМИЛЖ АМИА АЛДАВ-
Өнгөрөгч хоёрдугаар сарын 18-нд Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214-р ангид хөгжмийн дарга удирдаачаар ажилладаг 30 гаруй насны албан хаагч Б-гийн цогцсыг олсон юм.
Тодруулбал, тэрбээр цэргийн ангийн буудлагын талбайн хяналтын цэгийн төмөр шатны гишгүүрээс цэнхэр өнгийн хадгаар хоолойгоо боомилсон байдалтай нас барсныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байдаг.
Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас ийнхүү амиа хорлосон байж болзошгүй гэх нөхцөл тогтоогдож байв.
-15 НАСТАЙ ХҮҮ ГЭРЭЭСЛЭЛ БИЧИЖ ҮЛДЭЭГЭЭД, ХООЛОЙГОО БООМИЛЖ НАС БАРАВ-
Өнгөрөгч хоёрдугаар сарын 28-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 15 настай охин өөрийгөө боомилж амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарсан.
Тодруулбал, эл өдрийн оройн 22:40 минутад аймгийн цагдаагийн хэлтэст дуудлага мэдээлэл ирсний дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн очиход,15 настай өсвөр насны охин эцэг, эхдээ уучлал хүссэн гэрээслэл үлдээгээд цэнхэр өнгийн эрэгтэй хүний зангиагаар гэрийнхээ шүүгээнээс хоолойгоо боомилж нас барсан байв. Урьдчилсан дүгнэлтээр охины үхлийг амиа хорлолт байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллагаас үзсэн юм.
-СУРАГГҮЙ БОЛООД БАЙСАН 16 НАСТАЙ ХҮҮГ ГҮҮРНЭЭС ХООЛОЙГОО БООМИЛСОН БАЙХАД ОЛСОН-
Өнгөрөгч гуравдугаар сарын 31-нд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат 16 настай, эрэгтэй Т гэрээсээ гараад сураггүй алга болсон юм. Сураггүй алаг болсон хүүг аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэн хайх үеэр сумынхаа ойролцоо байх гүүрнээс өөрийгөө боомилж, амиа алдсан байдалтай олдсон юм. Талийгаач гэр бүлийн маргааны улмаас амиа хорлосон байж болзошгүй хэмээн үзсэнээр хэргийг хаажээ.
-ЦЭРГИЙН АЛГА ХААГЧ МАЛЫН ХАШААНААС ХООЛОЙГОО БООМИЛЖ НАС БАРСАН-
Хилийн 0168 дугаар ангид үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Малын хашаанаас өөрийгөө дүүжилж, амиа егүүтгэсэн хэрэг гарсан. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумаас 2020 оны нэгдүгээр ээлжээр цэргийн албанд татагдсан байлдагч 25 настай Х нь өнгөрөгч дөрөвдүгээр сарын 5-ны 22:00 цагийн үед амиа егүүтгэсэн байдалтай олдсон юм. Байлдагчийн хувьд цэргээс халагдахад долоо хоног дутуу байсан бөгөөд малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан аж. Талийгаач Х “Малаа эргээд ирье” хэмээн гараад малын хашаанд бүсээрээ хоолойгоо боомилж, амиа егүүтгэсэн байжээ. Урьдчилсан байдлаар талийгаачийг сэтгэл санааны хямралаас болж ийм үйлдэл хийсэн байж болзошгүй гэж дүгнэжээ.
-33 НАСТАЙ ЭРЭГТЭЙ ГЭРИЙН ТООНОНООС ХООЛОЙГОО БООМИЛЖ АМИА АЛДАВ-
Өнгөрөгч тавдугаар сарын 7-нд Чингэлтэй дүүрэгт Яргайтын..... дугаар тоот оршин суух хаягтай 33 настай эрэгтэй Э гэрээслэл бичиж үлдээгээд, монгол гэрийн тоононоос хүрэн өнгийн тэлээгээр өөрийгөө боомилж, нас барсан хэрэг гарсан юм. Амь хохирогч нь хэрэг гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Тэрбээр гэртээ орж, хаалгаа дотроосоо түгжиж ийм үйлдэл хийсэн аж. Тус хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа юм.
-МАЛДАА ЯВСАН 15 НАСТАЙ ХҮҮГ ХООЛОЙГОО БООМИЛЖ НАС БАРСАН БАЙХАД ОЛСОН-
Төв аймгийн Эрдэнэ сумын хоёрдугаар багийн Булнаа хэмээх газраас 15 настай хүү өнгөрөгч дөрөвдүгээр сарын 18-нд малдаа яваад сураггүй болсон аж. Эрэн хайх, аврах багийнхан эл өдрөөс гурав хоногийн дараа 15 настай Ц-гийн цогцсыг гэрээс нь 800 метрийн зайтай модон дотроос олсон юм. Тэрбээр өөрийгөө боомилж, нас барсан байжээ. Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.
-16 НАСТАЙ ХҮҮ МАЛЫН ХАШААНЫ САРАВЧНААС БООМИЛЖ НАС БАРАВ-
Дорнод аймаг “Цагаан-Овоо суманд суух 16 настай эрэгтэй Б.Б нь малын хашааны саравчнаас мяндсан утсаар хоолойгоо боомилж нас барсан хэрэг өнгөрөгч тавдугаар сарын 18 гарсан. Хэргийг өдгөө Дорнод аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.
-16 НАСТАЙ ХҮҮ ТУРНИКЭЭС ХООЛОЙГОО БООМИЛЖ НАС БАРАВ-
СХД-ийн 28-р хороонд оршин суух 16 настай эрэгтэй Т нь хашаандаа байрлах турникээс хоолойгоо боомилж нас барсан хэрэг өнгөрөгч тавдугаар сарын 18-нд гарсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач нь найз охиноо хардсанаас ийн хэрэг гарсан байж болзошгүй аж. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
-26 НАСТАЙ ЭРЭГТЭЙ УРГАА МОДНООС ХООЛОЙГОО БООМИЛЖ АМИА АЛДАВ-
Хан-Уул дүүргийн 11-р хороо, “Ханбогд амралтын газар”-ын орчим модон дундаас боомилж нас барсан эрэгтэйн цогцсыг өнгөрөгч тавдугаар сарын 18-нд олсон юм.
Тодруулбал, Баянгол дүүргийн харъяат, 26 настай Г.Ө нь ургаа модноос хоолойгоо боомилсон байдалтай нас барсан байжээ. Хэргийг өдгөө Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.