Одоо түүний хамгийн эмзэг цэг: Төмөр зам ба У.Хүрэлсүхийн учраа

У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нар “Ерөнхийлөгч болно”, “Болж юу магад”, эсвэл “Болохгүй ч гэлээ яах вэ” гэсэн маягийн бодлууд өвөртлөөд орон нутгуудаар сурталчилгаа хийн давхиж явна.
Энэ үеэр удахгүй алба халаагаа өгч, эрх ямбанаас буух гэж буй Ерөнхийлөгч Х.Баттулга чанал чинээндээ шагнал, өргөмжлөл гардуулж буй. Ажил, албаныхандаа “Ажлаа хүлээлгэж өгөхөд эртнээс бэлдээрэй дээ” гэсэн утгаар яриа хийсэн гэх Х.Баттулга өчигдөр төмөр замын ажлаа очиж шалгажээ.
Шалгаж ирээд “Бариад дуусчихсан байна” гэсэн мэдээ бичүүлэв. Мэдээн дотор нь ороод уншвал “Үндсэндээ дууссан байна” гэх бөөрөнхий өгүүлбэртэй. Улс төрөөс хэсэг хугацаанд арчигдаж, алга болохоосоо өмнө шагналын хур буулгаж, төмөр замаа рекламдаж нэг дотоод зангирлаа тайлж явна гэмээр.
“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн уг төмөр замын барилгын ажил дээр очиж танилцахдаа өмссөн хувцас, биеэ авч явж буй байдал зэрэг нь нэлээд чөлөөтэй, энгийн. Өөрийгөө хатамжилсан төрхтэй.
Үнэндээ төмөр зам Х.Баттулгын аз ч, эз ч болж хувирсан. Одоо Ерөнхийлөгчөөс буусных нь дараа дахин татаж унагаж мэдэх нэг том эмзэг цэг нь төмөр зам. Харин үүн дээрээ л У.Хүрэлсүхтэй тохироо нийлсэн гэгдэх.
У.Хүрэлсүх Х.Баттулгыг “Уг нь би ихэд итгэж байтал жагсаалыг санхүүжүүлж, улс төрийн зорилгоор турхирсан. Ард иргэдийн эв нэгдлийн эсрэг ажилласанд нь харамсаж байна” гэж хэд хэдэн удаа цоллоод авсан. Тэгээд түүнийг дахин нэр дэвших боломжгүй болгох ажлыг идэвхийлэн хийж гүйцэтгэснийг үйл явдлууд харуулсан.
У.Хүрэлсүх төмөр замын ажлыг “Шалгана” гэж нэг дуугарч айлгаад, “Үргэлжлүүлнэ, маш чухал төсөл” гэж нэг ярьж тайвшруулаад явж буй. Энэ нь эерэг талдаа тохироо болж хувираад буй гэх. Нэг үгээр У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын нэг эв эетэй шиг уулзаж буй нэг цэг нь төмөр зам болсон байж мэдэхээр.
Бас үгүй ч байж мэднэ.
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баттулга шиг коммунистуудын эсрэг арай зоригтой дуугарсан ерөнхийлөгч өмнө нь байсан юм уу. Амар гуай 41 онд шүүх дээр нэг хэлсэн байх.
Evtei baih n zuv sh dee. Mongolchuud evtei baihdaa huchtei. Hunii hool bolohgui
жудогийн хэдэн пялгагаас одоо цагаанбаатар л байгаа тэр нь цагаа тулхаар урвах нь тодорхой
jenko bolohgui bol shuud zahialaad ustagchhaach huuk metiin olon boosnuudees aij bolohgui shuu jenkoog demjdeg mash olon hun bi shuu aij bolohgui shuud buud
урвагч нь Сансармаа, үнэнд гүйцэгдсэн У.Хүрэлсэх таарсан хоёр халцарсан дугуйнууд, Женко эх оронч МАН-эсрэг хүчтэй дуугарсан ганц зоригтой удирдагч хүн дээ. ийм удирдагч монголоос олдохгүй. Х.Баттулгыг ямагт дэмжинэ.
Яг үнэндээ Баттулга шиг ерөнхийлөгч Монголд наад зах нь 30 жилдээ дахиж төрөхгүй
Цаг цагаараа байдаггүй
Хогийн хулгайч Женко одоо чимээгүйхэн шиг явбал нэр цэвэр 4-н жил яг юу хийсэн бэ юу ч хийгээгүй Монголыг монголтой хагаралдуулаад яг аль нь ялсийн өөрийг нь дэмжээгүй бол хужаа болгоол
Battulga bol yaj ch bodson eh oronch hun bish shuudee ashig honjool harj yvdag hun baasan munhbaysgalan uynga gesen shumnasan banhartai altanhuyg tsogtgerel ganbaatar gesen 3 n gulgun basartai buudsan ch uhehgui hulsnii hamgaalagch nartai maciin tom tolgoilogch l haragdaad baigaan
Монголын ард түмэн энэ яаргачнийг хангалттай тэтгэмж жил бүр 100 сая төг өгч байгаа түүнийгээ гудраад зайл.
Дэлхийн спорт бол харгислал, шударга бусыг үл зөвшөөрч , ёс суртахуун, боловсрол, шинжлэх ухаан ухааны үндэслэлтэй спортыг дээдэлсэн ертөнцөд боловсролгүй, түрэмгий, хараар олон улсын байгууллагыг удирдана гэж юу байсан юм бэ.Өөрөөсөө ичдэггүй хүмүүсийг ёслол суртахууны хороогоор зайлуул.олон улсад монголын нэрийг баастаж өглөө
ерөнхийлөгч билэгдэлийн чанартай байх атал төмөр замд хошуу дүрдэг нь буруу болсон юум
ерөнхийлөгч билэгдэлийн чанартай байх атал төмөр замд хошуу дүрдэг нь буруу болсон юум. Ерөнхийлөгчийн эрх үндсэн хуульд тодорхойгүй байгаа нь ийм асуудал үүсгэж