Нийгмийн

Өнөөдрөөс эхлэн гурав хоног архи, согтууруулах ундаа зарахгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ долоо хоногийн лхагва гараг буюу маргааш /2021.06.09/ болно.

Сонгуулийн санал хураалт, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан зургаадугаар сарын 8-10-ны өдрийг хүртэл гурван хоног архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.

Мөн эдгээр өдрүүдэд урлаг, соёл, спортын ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох зохицуулалттай байдаг. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд санал авах өдөр хориглох үйл ажиллагааг дараах байдлаар заажээ.

 67 дугаар зүйл.Санал авах өдөр хориглох үйл ажиллагаа
 

  • 67.1 .Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана,
     
  • 67.1.1. Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах,
     
  • 67.1.2. Соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах,
     
  • 67.1.3. Гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллуулахыг хориглоно. 
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button