Нийгмийн
УДЭТ 90 нас хүрлээ
УДЭТ-ын түүхт 90 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1931 оны энэ өдөр Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэн товчооны 50 дугаар тогтоол гарч орчин цагийн мэргэжлийн урлагийн байгууллага "Улсын төв театр” анх байгуулагдсан билээ. Улмаар С.Буяннэмэхийн "Үнэн” жүжгээр үүд хаалгаа нээсэн юм.
Тус театрын хамт олон олон театрынхаа 90 жилийн ой болон Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Б.Цогнэмэхийн “Хаадын хаан. Андгай” түүхэн туульсын жүжгийг Төрийн соѐрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Намнангийн Наранбаатарын найруулгаар алтан тайзнаа үзэгч олондоо өргөн барьж буй билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.