УЛС ТӨР

Т.Доржханд: Бид 30 жил ямар ч өгөөжгүй, цемент зуурсан ажил хийлээ

УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх нар Үндсэн хуулийн цэцэд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх эсэх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхэд дүгнэлт хийх гэсэн хоёр асуудлаар хандлаа.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Улсын төсөв 18 их наяд төгрөгийн зардалтай батлагдсан. Бүсээ чангалах ёстой байдал үр ашиггүй зардлуудад мөнгө зарж байна. Ийм зүйлийг хэрхэвч тэвчиж болохгүй.

Ийм байдлыг үүсгэж байгаа нь сонгуулийн тогтолцоо. 76 тойргоос гишүүд гарч ирж, дахин сонгогдохын тулд тойрогтоо төсөв татаж байна. Бид 30 жил ямар ч өгөөжгүй, цемент зуурсан ажил хийдэг. Энэ нь ашиглалтад орсны дараа халаалт, дулаан, цахилгаан гээд олон зардлыг төсөвт суулгаж алдагдлыг өсдөг. Үүнийг санхүүжүүлэхийн тулд өр тавьж байна. Хүүхдүүддээ өв, хадгаламж үлдээе гэтэл төсвөөрөө “Ирээдүйн өв сан”-гаа ашиглана гээд баталчихлаа. Төсөв хөгжлийг биш тойргийг санхүүжүүлдэг, улстөрчдийн дахин сонгогдох баталгаа болдог, хөшөө дурсгал санхүүжүүлдэг болоод байна. Үүнийг сууриар нь өөрчлөхийн тулд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын тэргүүн кабинетээ бүрдүүлнэ, Засгийн газарт УИХ-ын дөрвөн гишүүн байна гэж оруулсан нь зөрчилдөж байна. Үр дүнд нь Үндсэн хуулийн чадамж суларч эхэллээ. Засгийн газар муу ажиллалаа гэхэд хариуцлага тооцох механизм алга. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаагаараа ямар нэг хязгаарлалт байхгүйгээр Засгийн газрын гишүүд 100 хувь "Давхар дээлтэй” байх эсэх асуудлыг нэг талдаа гарга. Харин УИХ дээрээ хариуцлага тооцдог байя” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button