УЛС ТӨР

Т.Доржхандаар "могой бариулсан" МАН-ын ажиллагаа амжилттай болов

УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуулиа өөрчилж, сонгуулийн тогтолцоогоо шинэчлэхгүй бол цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ хэлсэн. Улмаар Үндсэн хууль өөрчлөхийг дэмжсэн 100 мянган хүний гарын үсэг цуглуулж, УИХ-ын даргад өргөн барьсан.

Улмаар өчигдөр хэвлэлийн хурал зарлаж, шаардлагынхаа хариуг авахаар сэтгүүлчдийг дагуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатын өрөөнд оров. Ж.Мөнхбат ч хуулийн төсөл хэлбэрээр өргөн барьчихвал сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг хэлэлцэх нь бололцоотой, татгалзах зүйлгүй  гэх хариултыг хэвлэлүүдээр дамжуулан албан өрөөнөөсөө мэдэгдлээ.

Ингэхээр Үндсэн хуулийг өөрчлөх үйл явц цаашид өрнөх нь. Одоо Т.Доржханд нар хүссэн зүйл заалтаа багтаасан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн барихаар болж байна. Энэ хуулийн төслийг МАН-ыхан өөрсдөө өргөн барих уу, АН-ынхнаар өргөн бариулах уу гэдэг асуудал анхаарлын төвд байв. Тэгвэл тэдний хэн нь ч биш, "ХҮН" намын дарга Т.Доржхандаар өргөн бариулах төлөвлөгөөтэй байжээ.

Ийнхүү МАН Үндсэн хуульдаа дахин гарч хүрч, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох гэх мэт өөрчлөлтийг хийхээр Т.Доржхандаар "могой бариулж" чадлаа. Улмаар ажиллагаа нь ч амжилттай болов.

Т.Доржхандыг яагаад МАН-ын ажилд “тусалж” буй гэж хардах вэ. Өмнө нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй болгох маргааныг Үндсэн хуулийн цэцэд Т.Доржханд гаргаж байв. Тэр ХҮН-ын хуульч Д.Үүрцайхын хамт эл маргааныг оройлж, Х.Баттулгыг сонгуулийн өмнө унагасан. Харин үүнийхээ төлөө МАН-аас их хэмжээний бэлэн мөнгө авсан гэх мэдээлэл хөшигний ард яригдаж байлаа.

Хүмүүс, залуус Т.Доржхандыг эерэг нүдээр хардаг. Тэр сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, зөв өнцгөөр дуугарч ч байгаа. Гэхдээ явж явж МАН-ын “халаас”-нд орсон үйлдэл хийдэг нь л анхаарал татдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-17 08:14

Х�##�тар гөлөг

Зочин
Зочин
2022-05-17 08:45

Ха ха

Zochin
Zochin
2022-05-17 09:04

MAN in haltar g###g

Зочин
Зочин
2022-05-17 09:47

Ман ын охин компани

Зочин
Зочин
2022-05-17 10:25

Охин намын х�##�тар

Зочин
Зочин
2022-05-17 10:25

могойд барьдаг мод

Зочин51
Зочин51
2022-05-17 10:44

ard tymnii ner barij toogoo olon bolgoj eronhiilogchoo oorsdoo songono aa yaj balairtaj bnaa arhangain haltar

Зочин
Зочин
2022-05-17 23:16

Х�##�тарууд хараасаа дор гэж үг байдаг гэсэн.

Холбоотой мэдээ

Back to top button