УЛС ТӨР

Ц.Цэрэнпунцаг “Богд Зонхов” хөшөөний талаар ярихыг хүсэлгүй, уцаарлан зугтав

Анх 2021 оны төсөвт 5.5 тэрбумаар сууж, 2022 онд 32.5 тэрбум болон тусгагдсан “Богд Зонхова” хөшөөний асуудал өнгөрөгч амралтын өдрүүдэд олон нийтийн анхаарлыг ихээр татав. Сошиал дүйвээн эхлэнгүүт Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөн барихад энэ төсөл байгаагүй. УИХ дээр гурван гишүүний саналаар нэмэгдсэн” гэж мэдэгдсэн.

Үүний дагуу манай сайт өнөөдөр өглөө дата мэдээлэлд суурилж, дээрх гурван гишүүний нэрийг зарласан.

Гэтэл нэр дурдагдсан Завхан аймгаас УИХ-д гарч ирсэн, хэвлэлд төдийлөн ам нээдэггүй Ц.Цэрэнпунцаг энэ талаар асуусан www.zarig.mn сайтын сэтгүүлчийн асуултад хариулт өгөхөөс татгалзаж, зугтав. Тэрбээр "Асуудаг газраас нь асуу” хэмээсэн юм. Түүний уур нь хүрч, уцаартай яваа бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
11 сар 22, 2021 19:28

Энд Чингисийн хөшөөг барих хэрэгтэй Морьтой унасан Чингис сүрлэг сайхан харагдана Төрийн ордны өмнө Чингисийг суулгасан хөшөө та�##�агддаггүй Сууж байдаг ч хүн биш

Зочин
Зочин
11 сар 23, 2021 00:46

Энэ Цэрэнпунцаг гэдэг хүн яачихсан хүн бэ?
Олон түмний эрх ашигт муугаар нөлөөлөх
олон ажлуудын санаачлагчдын дунд нэр нь
байнга оролцож хэвлэл мэдээлэлд бичигдэж байх юм.
Одоо юу гэнэв ?
Их хур�##�даа суудаггүй ,гадаадад яваа гэнэ үү?

Back to top button