Нийгмийн

БОАЖ-ын яамныхнаар ТУГ ТАХИЖ утааны асуудлаа намжаах драм

Утаа гэх чимээгүй тахал нийслэлчүүдийн амь наснаас бага багаар хумсалсаар. Сүүлийн хэдэн долоо хоног хоолой хорсож, нүд аргам утааны асуудал өндрөө аваад буй. Хариуцах эзэн олдохгүй хаа хаанаа халаглаж суусаар өдийг хүрч ирлээ. Ямар сайндаа л нийслэлийн агаарын бохирдол хариуцсан хурган дарга нь “шахмал түлшний үнэ хямд байгаагаас ихээр түлж байгаатай холбоотой” гэх тайлбарыг хэлж онигоонд орж байх вэ дээ. Дугуй шатааж агаарын бохирдлыг зохиомлоор үүсгэж байгаа гэж Хотын мээрээс эхлээд арьсаа хамгаалж суугаа билээ. Сүүлдээ галдаа юу түлж, гэрээ хэрхэн дулаацуулж байгааг дарга нар орж шалгаж, бүр дрон нисгэхэд хүрэв.

Утааны драм өнөөдөр /2022.01.17/ бүр хурцаар үргэлжилж байна. Тодруулбал, Засгийн газар ээлжит бус хуралдаж, БОАЖ-ын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх гэнэтийн шийдвэрийг гаргалаа. УИХ-ын намрын чуулган маргааш /2022.01.17/ хаалтаа хийнэ. Маргаашийн чуулганаар шуурхай оруулаад чөлөөлөх асуудал өрнөх нь.

Өнгөн талдаа БОАЖЯ-ныхнаар ТУГ ТАХЬСАН болоод утааны асуудлаарх хэл амыг намжаая гэсэн драм гэж харагдахаар. Учир нь нийслэлийн утааны асуудал БОАЖЯ-ныханд гэхээсээ илүү нийслэлийн агаар орчны бохирдол хариуцсан албаныханд илүү хамаарагдахаар. Өдөрт хэдэн арваараа угаартан байж гэрээ дулаацуулж буй утаагүй гэх нэршилтэй түлшнээс үүдэж утааны асуудал гаарч байгаа. Гэтэл түлшний үйлдвэрлэл БОАЖЯ-нд хумсын төдий ч хамааралгүй.

Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний үйлдвэрлэл, хэрэглээний нөхцөл байдал хүнд нүсэр байгаа нь үнэн. Чанар стандартыг нь ч бодитоор шалгаж, мэдээлэл шаардлага байгаа нь ч үнэн. Төрийн хурц зоримог, зөв оновчтой шийдвэр л юу юунаас илүү дутаж байна. Харамсалтай нь өнөөдөр ч "түлшинд ямар ч асуудал байхгүй” гэх мэдэгдэл хийсээр суугаа нь хамгийн эмгэнэлтэй. Дарга даамал, хөгшин залуу, баян ядуу хэн нь ялгаагүй бүгд нэг агаараар амьсгалж байгаагаа ядаж мартаж боломгүйсэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-01-17 14:42

Ter TT tylshiin zakhiral, TUZ-iin darga busad udirdakh ajiltnuudiig ch gsn khalj khariurslaga tootsvol taarna. Zygeer l mungu ideed l suuj bdg ulsuud gsn. Niilj idej uukhaas uur setgelgyi nukhdyyd suudag gne lee. Er n' sankhyy mankhyy, yil ajillagaa, ed khurungund n' byren khemjeenii shalgalt oruulakh kheregtei. Gekhdee tgd ene shalgaltiikhan chin' shalgaad shalgaad yu ch gargaj irdeggyi. Khudlaa khyn khuursan bagakhan umiig n' syr bolgoj bicheed busdiig n' MUNGU avaad darchikhdag bolson um bna lee dee.

Иргэн
Иргэн
2022-01-17 15:10

Хүрэлсүхийн засгийн газар байхад шахм�##� түлш утаагүй байсан. Хүрэлсүхээс хойш утаатай боллоо. Одоо нэг арга байна. Хүрэлсүхэд ерөнхий сайдын ажлыг хавсруулб�##� зүгээр юм бишүү.

Irgen
Irgen
2022-01-17 19:12

Tulshtei xolbootoi asuudal bh aa...uyn baigali orchin.....udirdlaguud be...tulsh uildberkesen tuuniig xyanasan tusbiin mu gu zartsuulsan xumuustei ni xariutslagaa yariach.....anduursan uu..tuursun uu.....dalimduulsan uu......

Зочин
Зочин
2022-01-17 22:38

ӨӨӨӨ �######�УУЛ ЭНЭ 3 УТАА ГАРГААД ХОТЫГ ХАРАНХУЙ УТАА БОЛГООД ХАЯЧИХСАН ЮМ УУ.АРАЙ Л ДЭНДҮҮ ХАЛЬТАРЧИХ ШИГ БОЛОЛТОЙ. АРГАГҮЙ АРГАГҮЙ УТААН ДУНД АРАЙ ЯДАЖ ЭНЭ 3 Л ОЛДОЖДЭЭ.ЗАЛУУ ИРГЭДИЙН БУРУУ БХЙТАЛ АЖЛАА ХИЙЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ АЖЛААС НЬ ХАЛАХ АРАЙ ДЭНДҮҮ ЮМАА

Зочин
Зочин
2022-01-17 22:40

З�##�хуу иргэдийн буруу байт�##� яагаад энэ 3.гэжарай бишээ

Зочин
Зочин
2022-01-17 22:41

З�##�хуу иргэдийн буруу байсаар байт�##� яагаад 3 х�##�агдөх гэж арай л муухай байна шүү

Зочин
Зочин
2022-01-17 22:42

Яагаад з�##�хуу , х�##�агдах гэдэг үгнүүдийг дараад байгаан бэ

Зочин
Зочин
2022-01-17 22:43

З�##�хуу, х�##�агдах үгийг бүү дар

Зочин
Зочин
2022-01-17 22:45

Г�##�ын түлээгээ авч чадахгүй болтлоо тэнэг болсон иргэдийн түмэн зөв үү энэ утаа

Зочин
Зочин
2022-01-18 00:26

Зөвхөн Улаанбаатарын БОАЖЯ ны сайд бсийм уу. Млнгол улс ганц УБ юм уу ЕСайд маань хотын дөргыг донгодож ч чадахгүй бна даа

зочин
зочин
2022-01-18 10:35

КАПИТАЛИСТ МОНГОЛ Хагас Феод�##� байдлаасаа ангижрах гүй бол утаанаас с�##�на гэсэн ойлголт байхгүй шууд утгаараа бол гэр хорооллын 260 мянган өрхийг орон сууцжуулж бас түгжирэлийг сааруулахын тулд 2017 оноос өмнөх төмөрийн сэгнүүдээ �######�уулах хэрэгтэй тэгэж байж утаанаасаа яадаж 70 хувь ангижрах байх шүү

Холбоотой мэдээ

Back to top button