УЛС ТӨР

Ерөнхий сайдын зөвлөх аавыгаа ТНБД-аар СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙ томилуулна

БОАЖЯ-ны ТНБД-аар тус яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргаар ажиллаж буй А.Энхбатыг томилох тухай яригдаж байна. А.Энхбатын охин Э.Болормаа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажилладаг.

Ерөнхий сайдын зөвлөх Э.Болормаагийн хувьд: эдийн засагч мэргэжилтэй бөгөөд АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын асуудлаар магистрын зэрэг хамгаалсан. Олон улсын байгууллагуудад энэ чиглэлээр ажиллаж байсан. Дэлхийн банкнаас эхлээд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын сан зэрэг олон улсын байгууллагуудад ажиллаж байж. Түүний нэр улс төрд холбогдож байгаагүй нэгэн юм.

Өчигдөр халж, маргааш шинэ томилгоонуудаа хийхээр Засгийн газар улайран яаравчилж байна. Тодруулбал маргааш /2022.01.19/ Засгийн газар ээлжит хуралдаанаараа БОАЖЯ-ны ТНБД-аар А.Энхбатыг томилох асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна. 

Уул шугамандаа Засгийн газар Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулалтын үр дүнд томилдог. Өөрөөр хэлбэл, энэ нь Төрийн захиргааны албан тушаал учраас Төрийн албаны зөвлөл цахим хуудсандаа Засгийн газрын захиалгаар тухайн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг байршуулах хуультай.

Төрийн албаны тухай хуульд Төрийн захиргааны албан тушаалд томилох үндсэн шалгуурыг заахдаа  “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно” гэж заасан байдаг.

Бүр тодруулбал, Төрийн нарийн бичгийн даргыг томилохдоо Засгийн газраас тухайн албан тушаалд томилогдох хүн ямар шаардлага, шалгуурыг хангасан байх ёстойг тодорхойлж, ажлын байрны сонгон шалгаруулалтыг явуулах хүсэлтээ Төрийн албаны зөвлөлд ирүүлдэг. Төрийн албаны зөвлөл ирүүлсэн захиалгатай танилцаж, нягталж үзээд тухайн ажлын байранд тавигдах шаардлага нь ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүй, хэт нэг талыг бариагүй, нэг хүнд зориулсан биш тохиолдолд тус шаардлагыг үндэслэн уг албан тушаал дээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулдаг эрх зүйн зохицуулалттай.      

Тэгэхээр Засгийн газар ямар нэгэн сонгон шалгаруулалт зарлахгүйгээр Э.Болормаагийн аав А.Энхбатыг яаравчлан томилох бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-18 14:47

Насаараа БОАЖЯ-даа ажилласан хүнийг юу гэнэ вэ, мерит зарчим байлгүй яах вэ дээ.

Боогий
Боогий
2022-01-18 15:14

Байг####ь орчны менежмэнтээр япон америкт төгссөн, маш сайн англи хэлтэй олон жил яаманд дарга хийсэн, ньюиоркт НҮБын байг####ь орчны хөтөлбөрт бас нэг дарга хийж бсан. Ш####гаруул####ттай ш####гаруул####тгүй тэнцэх л хүн дээ.

Зочин
Зочин
2022-01-18 16:16

Энхбат болж байна. БО-ны с####бар сүүлийн 15 жилд дан гадны хвмэдэхгүй чадахгүй нөхдүүд ТНБД -аар байв. Энхбат энэ с####барт насаараа ажилласан. Ерөөд ой үржүүлгийн техникчээс эхэлсэн хүн.

Nuanaa
Nuanaa
2022-01-18 17:09

ENE yamabd Enxbat shig beltgegdsen bolobson xuchin bhgui dee....dadlaga turshlaga..bolobsrol tulubshil ali talaaraa toxirno.....tomiloh uym bol Turiin albaniishalgaltiig ni zarlachihaach.....xen ch xasna ni xurehgui......MERIT Zarchmaar bol...

Irgen.
Irgen.
2022-01-18 17:13

Ter xuuxdiin ajil ene aabd ni xamaaralgui....xarin medleggui chadbargui..ajliin dadlaga turshlaggui... xun gadnaas tabih gej bgaa bish...turiin iim xumuusiig tal talaas ni merj chadbartai zubiig ni ####uulj xagas galzuu pop uudaa tomiloh gej zaxialj bgaa biz......uym uneneeree bh nideer

Зочин
Зочин
2022-01-18 17:19

Байг#### орчны сайд байсан батжарг#### гэж хүн яагаад сураггүй байна их мундаг хүн байсан

Irgen.
Irgen.
2022-01-18 17:40
Reply to  Зочин

Batjargal guai tetgebertee garsaan..

Irgen.
Irgen.
2022-01-18 17:43
Reply to  Irgen.

ENXBAT shig l salbariin xumuus saidiig ni xiij shine zaluusiig udirdlagad nibetgedeg togtoltsoo xeregtei........Enxbst Oros..Amerik..jaran..german d surch ajillaj erdmiin zereg xamgaslj..oron nutatgaas ajil amidraliin garaagaa exelsen bolobson xuchin........SAID ni iim xun bh estoi..doo......

Зрчин
Зрчин
2022-01-18 18:59

Энд тэр охин ямар хамаа байнаа. Яаманд насаараа л ажилласан хүн байна даг.

Зочин
Зочин
2022-01-18 19:20

ЕРӨНХИЙ САЙД ИНГЭЖ БОЛОХГҮЙ БАЙХ, АШИГ СОНИРХОЛ ХАРАГДАЖ БАЙНА.

Zochin
Zochin
2022-01-18 19:34

Yamarch sanhuutei holbogdolgui heltsiin dargad aaviin tomiloh bolohoor huugiinhee darga bolno,ashig sonirhol geed tomildoggui shu de kk

ҮНЭН
ҮНЭН
2022-01-18 22:29

ОЮУНЭРДЭНЭ ГЭЖ ҮНЭХЭЭР МУДАК СДА БАЙХ ЮМАА

Зочин
Зочин
2022-01-19 00:40

Үүнд охин нь ямар хамаа байна аа.

Zochin
Zochin
2022-01-19 06:54

Ёстой зөв хүнээ томилж яг байх ёстой хүн дээ БО САЛБАРЫГ АВААД ЯВАХ ЧАДВАРТАЙ ХҮН ДЭЭ

Зочин
Зочин
2022-01-19 13:11

Энэ ямар удам дамжсан хаант засагл#### уу, одоо ч амар болж дээ...аав нь нэг ажилд оруулаад, ахиад аавыгаа татаад сайд болгоод. Араасаа хичнээн ах дүү нараа чирэх юм бол доо. Гинжин хэлхээ болох нь ээ, заваан юмнууд

Холбоотой мэдээ

Back to top button
15
0
Would love your thoughts, please comment.x
()
x