УЛС ТӨР

Сангийн яамны ТНБД-аар Ж.Ганбатыг томилно

Өнөөдрийн /2022.01.19/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн захиргааны албан тушаалын хэд хэдэн томилгоо хийнэ.

Тодруулбал, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг чөлөөлж, шинээр байгуулагдаж буй Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар томилохоор МАН-ын Удирдах зөвлөл дэмжсэн тухай бид мэдээлсэн.

Харин Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын суудалд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбатыг томилно гэх мэдээлэл байна.

Жигжидийн Ганбатын хувьд: Төрийн банкны 36 хувийг эзэмшиж, улмаар ТУЗ-ийн даргаар нь ажилладаг. Тэрбээр 2016 оноос Сангийн яаманд газрын даргаар ажилласан.

ХОМ: Өөрийнх нь орлого 69 сая, гэр бүлийнх нь орлого 13 сая, 263 саяын үнэ бүхий 2 орон сууц, 1 зуслангийн байшинтай, 159 саяын “лексус 350” машинтай, 32 саяын малтай, 2,5 саяын газартай, 6,5 саяын үнэт эдлэлтэй, 18 саяын хадгаламжтай, 90 саяын зээлтэй, “Эрдэнэс таван толгой” ХХК-д хувьцаа эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button