УЛС ТӨР

Т.Доржханд: Хөгжлийн банк маш "битүү орчинтой", “өмхийрсөн” газар

УИХ-ын гишүүн Т.Доржханд Хөгжлийн банкны асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Хөгжлийн банк маш их "битүү орчинтой", өмхийрсөн" банк. Жирийн зээлтэй харьцуулахад бага хүүтэй, их хэмжээний, урт хугацаатай зээл өгдөг. Бас нэг ЖДҮ-ийн зээл гэсэн үг. Том ЖДҮ хулгай. Цаашид яах юм бэ. Төсвөөс л мөнгө гарна шүү дээ.

Хөгжлийн банк өөрөө үнэлгээ сайтайгаар эх үүсвэрээ гаднаас татаад, зээлдэгч нартаа 7-8 хувийн хүүтэй өгдөг байя гэсэн концепцтэй. Гэтэл одоо үнэлгээ нь буурсан, актив нь хасах 53-тай банкинд хэн мөнгө өгөх вэ дээ. Тэгээд төсвөөс л мөнгө авна.

Хариуцлагын асуудал ярих ёстой. Банкуудад хэн мөнгө хадгалж байна вэ гэхээр дандаа төрийн мөнгө. Гэтэл иргэдийн мөнгийг байршуулаад банкууд алдаад байна. Хөгжлийн банк мөнгөө алдчихлаа. Одоо нэхэж авах ёстой. Мөнгө хаа нэг газар барилга, бизнес болоод явж байгаа байх. Санхүүгийн систем  шинэчлэл хийхгүй бол банкууд дампуураад дууслаа.

Төрөөс банкуудаа халамжилсаар байгаад ийм түвшинд ирлээ. Одоо цэвэрлэх хэрэгтэй. Хаалгаа онгойлгоод, салхи, оруулаад, цэвэрлэж байж санхүүгийн систем зөв болно. Төрийн банкнаас эхлэх ёстой. Төрийн банк байх ёсгүй. Гэтэл одоо хүртэл байлгаад байна. Дараагийн тохиолдол Төрийн банк болчих ч юм бил үү” гэлээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button