НИЙГЭМ

Ус, дулааны төлбөрөөс болж Монголбанкны мэдээллийн санд бүртгэнэ гэдэг ХУДАЛ гэв

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын тухай хуулийн хүрээнд бүх айл өрх болон нэр бүхий есөн салбараас бусад ААНБ-ын тог, цахилгаан, дулааны зардлыг төрөөс дааж байгаад энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн уг шийдвэр эцэс болсон.

Харин “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ХҮТ-4-ийг “ус, дулааны төлбөрөө хугацаандаа ТӨЛӨӨГҮЙ тохиолдолд Монголбанкны мэдээллийн санд бүртгэгдэх болсон” гэх утгатай төлбөрийн цаас оршин суугчдадаа тараасан байна.

Тэгвэл эл мэдээллийг Монголбанк үгүйсгэлээ.

Тодруулбал, Оршин суугчдыг ус, дулааны төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэнэ" гэх агуулгатай мэдэгдэл гаргасан бололтой. Өнөөдрийн байдлаар Монголбанкны Зээлийн мэдээллийн албанаас ийм агуулгатай ямар нэгэн тушаал шийдвэр, журам захирамж ерөөсөө гараагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Иймд, Та бүхэн ямар нэгэн байдлаар мэдээ сэлт бэлтгэж иргэд олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг хичээнгүйлэн хүсье” хэмээсэн байна.

Ташрамд өгүүлэхэд, 2022 он гараад зарим иргэдийн ус, дулаан, цахилгааны төлбөр өмнө нь бичигддэг байснаасаа их гарч байна гэх мэдээлэл тасрахгүй байгаа аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ургах нар
Ургах нар

Монгол банк зээлийн мэдээллийн санд хэрхэн бүртгэдэг журмаа олон нийтэд ил болгоооч

Холбоотой мэдээ

Back to top button