УЛС ТӨР

МАН-ын хяналтын ерөнхий хороо маргаашийн хуралдаанаа НУУЦАЛЖ байна

МАН-ын хяналтын ерөнхий хороо маргааш 11.00 цагаас ХААЛТТАЙ хуралдахаар товлосон тухай мэдээлэл цацагдаад байна.

Энэ талаар бид тус байгууллагаас тодруулахад "Хуралдах тухай асуудал яригдаагүй байна. Худал мэдээлэл" гэсэн хариултыг өгсөн юм. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр болон эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр хуралдахаар товлосон нь үнэн гэв. Хаалттай хуралдаанаа тус байгууллага ихэд НУУЦАЛЖ байгаагийн учир юунд байв.

Хуралдаанаар Хөгжлийн банкнаас зээл авсан, чанаргүй зээлдэгч нарт хариуцлага тооцох, намын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж болзошгүй байна.

Хоёрдугаар сарын 11-нд болсон “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийн үеэр МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар “МАН авлига, албан тушаалын хэрэг болон бусад гэмт хэрэгт холбогдсон нь хууль, хяналтын байгууллагаар тогтоогдоод, шалгагдаж эхэлсэн бол намын гишүүнээс түдгэлзүүлэхээр болсон. Энэ дагуу ёс зүйн алдаа дутагдал гаргасан бол зээлээ төлсөн төлөөгүй байх нь хамаарахгүй хариуцлага тооцно" хэмээн ярьж байсан билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button