УЛС ТӨР

"Завханы Засаг дарга Д.Түвшинжаргал МАНАН дэглэмийг өөгшүүлж байна"

Завхан аймгийн Монгол Ардын намын дарга бөгөөд Засаг дарга Д.Түвшинжаргалын хууль бус үйлдлийн талаар өнөөдөр /2022.02.23/ иргэд мэдээлэл хийлээ.

Завхан аймгийн МАН-ын бүлгийн төлөөлөл мэдээлэлдээ, Иргэдийн аж байдалд тулгамдаад байгаа асуудлыг удирдлагууд шийдвэрлэж чадахгүй байна. Тодруулбал, Засаг дарга Д.Түвшинжаргалын хувьд авлига, хүнд суртлын эсрэг ажиллаж чадахгүй байгаа юм. Сүүлийн жилүүдэд яригдаад байгаа МАНАН дэглэм Завхан аймагт үүрлээд байна. Үүнийг засаг дарга нь өөгшүүлсэн. Д.Түвшинжаргал гэдэг хүн өмнө нь Засаг даргын тамгын газарт ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа ашиглаж, АН-тай хуйвалдаж, 76 метр квадрат хоёр өрөө байраар наймаалцсан. Үүнийг 2020 оны сонгуулиар хууль хяналтын байгууллага шалгасан байдаг. Авлига авч, албан тушаалаа наймаалцсан даргаар МАН-ын гишүүд удирдуулж байгаад эсрэг байр суурьтай байна. Хоёрдугаар сарын 28-нд намын ээлжит бага хурал болох гэж байна. Энэ хурлаар чөлөөт сонголт явуулахыг хүсч байна. Бид нэг хүний мууг үзэх гээгүй. Шударга ёсны төлөө үзэл бодлоо илэрхийлж байна. Д.Түвшинжаргалыг огцруулах хүртэл тэмцэх болно" хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Намчин
Намчин

Түвшинжаргал зөв ажиллаж байгаа юм бна.

Холбоотой мэдээ

Back to top button