Нийгмийн

Ө.Дүүрэнбаяр: Консулын ажилтнууд "Дайн болохгүй" гээд оюутнуудыг шоолоод инээгээд байсан гэсэн

Украинд байгаа оюутнуудын эцэг эх, ар гэрийхэн Гадаад харилцааны яаманд хандаж байна.

Энэ үеэр иргэн “Одоогоор Украины агаарын тээвэр бүрэн зогсчихсон. Нисэх  онгоцны буудал нь ямар ч ажиллагаагүй болчихсон. Зөвлөмжит консул Эдуард гэдэг хүн монгол оюутнуудад оргонох газар бэлдчихсэн гэж хэлсэн ч хоргодох байрнаас нь тэр байр руу хүргэх такси, унаа юу ч олдохгүй, гацсан байдалтай байна. Эсрэгээрээ Оросын талтай тохиролцоо хийдэг ч юм уу шуурхай хүүхдүүдээ авах арга хэмжээ авахыг л хүсээд байна. Хоёрдугаар сарын 13-нд зүүм уулзалт хйиж, гэртээ харъя гэхэд дайн болохгүй, зүгээр, хичээл номоо хийцгээ гэж хэлсэн. Гэтэл өчигдөр гэнэт хүүхдүүд гэртээ харъя гэсэн юм шиг мэдээлэл хийгээд байна. Тэнд үймээн самуун эхэлчихсэн. Дэлгүүр хоршоо нь хүртэл ундаа, усгүй болчихсон байгаа юм байна. Эмнэлгийн тусламж ч авч чадахгүй байдалтай байгаа юм. Манай хоёр дүү Станбул руу билетээ захиалчихсан байсан. Тэнд байгаа консулын ажилтнууд нь дайн болохгүй гээд шоолоод ингээгээд байсан учраас билетээ цуцалчихсан. Улсаас бид нар санхүү хүсээгүй" гэв.

Жүдо бөхийн тамирчин Ө.Дүүрэнбаяр “Засгийн газар хуралдаж байна гэхээр нь итгэл найдвартай хүлээж байтал “Оюутнуудыг авъя гэсэн боловч ирээгүй. Бид нар зардлыг нь гаргая” гэж мэдээлэл хийж байгаа юм. Манай хоёр дүү зардал хүсээгүй. Одоо авч ирэх ямар боломж байхгүй. Ямар ч онгоц нисэхгүй байгаа шүү дээ. Зарим нь уйлаад ярьж байна. Хүмүүс буруутгаад байх зүйл алга. Одоо ямар арга хэмжээ байна. Хурдан авах хэрэгтэй байна

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Mgl
Mgl

Гадаадад амьдарч сурах бол таны сонголт !!! Сонголтынхоо эрсдлийг тооцож явах учиртай!!! Америкд дайн болвол тэнд байгаа Монголчуудыг бас авчирих уу??? Манайх шиг жижиг орон битгий хэл том орнууд Укрианд байгаа хумуусдээ амиа бод гэж эрт зарласан!!! Юм болгоныг Засагтай холбоод дайраад л , хэтийдсэн их ардичлал Ливи Сири шиг болгонодоо!!!

Kca
Kca

Битгий худлаа сэвээд бай. Шоолж инээж байсныг нь харсан ч юм шиг. Ирээч гэж зөндөө гуйлаа,

Зочин
Зочин

Ардчилал нэртэй золбин тогтолцоо үүсгэж дэлхийн хагийн хогийн орнуудад очиж сурах нэрээр хамаг мөнгөө зүгээр өгдөг тогтолцоонд оруулсан үхэж далд орсон ардчилсан нам, үхэж далд орсон элбэгдорж хоёроороо авахуулахгүй юу даа.

Холбоотой мэдээ

Back to top button