ФОТО: Цэргүүд мэргэжил эзэмшээд халагдана

Цэргүүд армид хүчин зүтгэж, цэргийн алба хааж байхдаа мэргэжилтэй болоод халагдана. Тодруулбал, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн зарим ахлагч, цэргийн хугацаат албаны түрүүч, байлдагч нар Техник, технологийн политехникийн коллежид барилгын өргөн мэргэжил болон хүнд машин механизмын засварчин, автомашины засварчин, өргөн тээвэрлэх тоног төхөөрөмжийн засварчин, компьютерийн оператор зэрэг мэргэжлүүдээр мэргэжлийн боловсрол олгох сургалтад 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн суралцаж байна.
Энэхүү сургалтын онолын хичээлийг тус ангийн байрлалд Техник, технологийн политехникийн коллежийн багш нар удирдан явуулж буй бөгөөд сургуулийн материаллаг баазыг түшиглэн хийж буй аж.
Хугацаат цэргийн алба хаагчид бүгд тусгай мэргэжил эзэмшихээс гадна ахлагч нарын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд илүү анхаарч байна.
Мөн 2022 онд цэргийн алба хаасны тэтгэвэрт гарах ахлагч нарт энгийн мэргэжил эзэмшүүлэх сургалтыг тус сургуультай хамтран явуулж буй нь давуу тал ажээ.



















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.