УЛС ТӨР

Ц.Мөнхцэцэг: Хүүхдэд гар хүрэх огтоос байж болохгүй

Ерөнхий боловсролын 97-р сургуулийн багшийн асуудлаар олон нийт янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Энэ тухайд бодлого боловсруулагчийн хувьд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Багш хүүхдэд гарч хүрч болдог, энэ угаас байж ирсэн, гар хүрлээ гээд буруудсан юм байхгүй гэж үзэж огт болохгүй шүү. Хүүхдэд гар хүрэх огтоос байж болохгүй.

Хүүхэд ингэж эцэг эх юмуу, багшдаа зодуулсан, үеийнхэндээ дээрэлхүүлснээс болж өөртөө итгэх чадвар нь унаж, чөлөөтэй сэтгэх, өөрийгөө илэрхийлэх чадваргүй болгоно. Ер нь явж явж “хүчтэний өмнө хүчгүй нь буруутай” юм байна гэдгийг тухайн хүүхэд, хамт олонд суулгах сөрөг үр дагавартай зүйл.

Л.Энх-Амгалан сайдтай хамтран сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтийн эсрэг санаачилга гаргаад Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд хийсэн судалгаа, бүх шатны боловсролын байгууллагын суралцагчдын төлөөлөлтэй уулзаж байхад багш нарын зүгээс зодох байдал их түгээмэл байгаа юм билээ. Тийм учраас үүнийг одоо таслан зогсоох нь зөв." гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button