НийгмийнЭДИЙН ЗАСАГ
“Орос-Украины асуудлаас үүдэлтэй Монгол Улсын эдийн засагт тулгарч буй сорилтууд” сэдэвт хэлэлцүүлэг болно
Монголын банкны холбооноос “Орос-Украины асуудлаас үүдэлтэй Монгол Улсын эдийн засагт тулгарч буй сорилтууд” сэдэвт хэлэлцүүлгийг 2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр 10:30
цагаас зохион байгуулах гэж байна.
Уг хэлэлцүүлэг Монголын банкны холбооны байран дээр болох бөгөөд Монголын банкны холбооны фэйсбүүк пэйж https://www.facebook.com/MongolianBankersAssociation хуудсаар шууд
дамжуулан хүргэнэ.
Хэлэлцүүлэгт олон улсын харилцаа, эдийн засаг, бизнес, тээврийн салбарын төлөөлөл бүхий дараах эдийн засагч, судлаачид оролцож Монгол Улсын эдийн засагт тулгарч буй асуудал, шийдлийг хэлэлцэж, тодорхойлох юм.
Энэхүү хэлэлцүүлэг, уулзалтын хөтөлбөртэй танилцана уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.