Нийгмийн

А.Гансүхээс хахууль авсан гэх прокурор асан М.Энх-Амгаланг шалгасаар байна

Гурван долоо хоногийн өмнө АТГ-аас Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан болон түүний хамаарал бүхий хүмүүсийг албадан дуудаж, мэдүүлэг авч, хамаарал бүхий обьектуудад нэгжлэг хийсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл тэднийг шалгах процесс үргэлжилсээр байгааг эх сурвалж мэдээллээ.

Түүнийг Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн шалгагдаж байсан хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингэхдээ оронд нь газар эзэмших эрх хахуульд авсан хэргээр АТГ шалгаж эхэлсэн юм.

Тодруулбал, хуулийн байгууллагаас 2017 онд А.Гансүхийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах саналтай нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн боловч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокуророос хэрэгсэхгүй болгож байсан байна. Гэтэл үүний цаана прокурор асан М.Энх-Амгалан өөрийн төрсөн дүүгээр дамжуулан А.Гансүхийн дүүгээс хотын төвд том хэмжээний газартай компанийн хувьцааг авахуулж хахууль авч хэргийг наймаалцсан байж болзошгүй гэгдэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button