УЛС ТӨР

Д.Ганбат гүрийж, АН-ын бүлэг задрахаар болов уу

АН-ын бүлэг өчигдөр хуралдах байсан ч хуралдсангүй. Уг нь хуралдсан бол Д.Ганбат барьцаанд орж ажлаа өгөх, эсвэл гүрийгээд бүлгээ зөвлөл болгож тараах уу гэдгийг шийдэх байсан юм.

Учир нь УИХ дахь Ардчилсан нам өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хурлаараа Д.Ганбатыг бүлгийн даргаас чөлөөлөх асуудлыг хаалттай хэлэлцсэн. Гэвч шийдэлд хүрч чадалгүй, дараагийн хуралдаан хүртэл нээлттэй орхисон хэмээсэн. Ингэхдээ Д.Ганбатад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх долоо хоногийн хугацаа өгсөн гэх. "Хэрвээ энэ хугацаанд ажлаа өгөхгүй бол намын бүлгийг албан ёсоор задалж, зөвлөл болгоно". Мөн ҮХЦ-д хандана гэж түүнийг "сүрдүүлсэн".

Гэвч Д.Ганбат сүрдүүлгэд автсангүй. Өчигдөр бүлгийн гишүүд хуралдахаар цугласан ч УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар баталсан хэлэлцэх асуудлыг дараалалд АН-ын бүлгийн хурлыг оруулаагүй байсан аж. Тиймээс бүлэг хуралдаж чадалгүй, гацжээ. Тэгвэл АН-ын бүлгийн гишүүд үүнийг Д.Ганбатын хийж байгаа ажил бөгөөд бүлгийн хурлыг хэлэлцэх асуудлын дарааллаас хасуулсан гэж үзэж байгаа юм байна.

Ийнхүү Д.Ганбат даргын ажлаа өгөхгүй гүрийхээр шийдсэн нь нэгэнт ил болов. Энэ тохиолдолд АН-ын бүлгийн гишүүд бүлгээ задалж, зөвлөл болгох, мөн ҮХЦ-д хандахаас өөр аргагүй байлад оров бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-17 10:00

Ардчилсан намынхан ард түмний булай

Зочин
Зочин
2022-05-17 10:01

Бидон Ганбат Баянхонгорт дахин нэр двэших нүүргүй болсон

зочин
зочин
2022-05-17 10:22

Ганбат минь нүүртэй, нүүргүй хамаагүй ямар сайхан нүүртэй ч биш гагцхуу ардчиллаа хамга�##�аад үлд тэр нүд чинь болно.

Зочин
Зочин
2022-05-17 14:29

АА БОЛИОЧЭЭ АН ДЭЛХИЙН ХАМГИЙН АНХДАГЧ БИДОН ДЭЭР ӨӨРИЙХӨӨ ХӨШӨӨГ УРЬДЧИЛАН БОСГОСОН ЭНЭ ЦОГЛОГ ХУЛГАЙЧ БОЛ ИХ ЧИНГИСИЙН УДАМ ШӨӨ БИТГИЙ АЖЛААС НЬ ХУСААЧЭЭ .ХАРИН ТЭГЖ БАЙХААР АН ДАРГА БОЛГОЧИХООЧ .СО ҮҮЛЭН ЗАРДАС НАР ОДОО ХОЦРОГДООД УЙМРААД ЗӨНӨӨД ТЭНЭГЛЭЭД БАЙДАГ БОЛЛОО. АН ЭСВЭЛ ТАРААЧЭЭ АЦНУУДАА

Холбоотой мэдээ

Back to top button