Нийгмийн

400 саяар музейгээ нураадаг Mонгол Улс

“Шинэ барилга гоё биш, харин хуучнаа хайрлан хамгаалсан нь илүү гоё харагдана”

Барилга байшин тухайн цаг үеийнхээ түүхийг гэрчилдэгээрээ үүргээ гүйцэтгэж буй хэрэг хэмээн ойлгож болно. Олон жил болсон, түүхийг өөртөө шингээсэн, өнгөрснийг гэрчлэх биет өв болон үлдсэн бол түүнийг нурааж, сүйтгэх эрх хэнд ч байхгүй ээ. Барилга бусад түүхийн эх сурвалжуудтай харьцуулахад хамгийн хөдлөшгүй, хүн бүрт ил тод нотолгоо болж байдаг. Гэтэл бид улсдаа ганцхан байсан Байгалийн түүхийн музейгээ нураагаад гурван жил болж байна. "Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан" гэдэг энэ л дээ. 400 сая төгрөгөөр түүхээ нураадаг манайх шиг улс өөр бий юу!

Товчхон эргэн сануулахад, Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 3-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн музейг татан буулгаж, Байгалийн түүхийн музейтэй нэгтгэхээр шийдвэрлэсэн. Ингэж хоёр музей нэгдэхээр болсон. Гэхдээ нэгтгэж байгаа нэрийн дор Үлэг гүрвэлийн музейг үгүй хийсэн гэж хэлж болно. Харин байгалийн түүхийн музейн суурин дээр “Чингис хаан“ музей баригдсан. Ингээд Байгалийн түүхийн музейн ажилчид Үлэг гүрвэлийн музей рүү нүүж, одоог хүртэл тус байрандаа төвхнөсөөр буй.

Шинээр Байгалийн түүхийн музей барих зураг төсөл 2020 онд хийгдэж, тендер зарласан ч үр дүнд хүрээгүй хэвээр байгаа юм. Тодруулбал, музейн тендер таван удаа буцаж барилгыг барих компани одоо ч шалгараагүй хэвээр байна. Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг барих нийт төсөвт өртөг 120 тэрбум төгрөг. Энэ мөнгөөр Их тэнгэрийн амны зүүн талд тус музей сүндэрлэх учиртай. Шинэ музей 12 төрлийн танхим, гурван үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд 540 автомашины зогсоолтой цогцолбор бүхий байхаар төлөвлөжээ. Мөн Байгалийн түүхийн музейн сан хөмрөг буюу 13 мянган үзмэрийг дэлгэхэд хуучин музейнхээс 20 дахин том талбайд дэлгэгдэнэ хэмээн тооцсон байна.

Одоогийн байдлаар тус музейн үзмэрүүд хуучнаар Лениний музейд хадгалагдаж байгаа бөгөөд хүмүүст үзүүлэх зорилгоор  нийт үзмэрийн 6.5 хувийг дэлгэсэн байгаа аж. Байгалийн түүхийн музейн одоогийн байрлаж байгаа байр 42 жилийн өмнө буюу 1980 онд ашиглалтад орсон  учир засварлах шаардлага үүссэн байна. Учир нь музейн үзвэрүүдэд сөргөөр нөлөөлөх, хадгалах хамгаалах стандартад өөрчлөлт орох эрсдэл бий болжээ. Музейн барилгыг бүрэн хэмжээнд засварлахад ойролцоогоор гурван тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэг болох тооцоолол гарсан байна.

Өнөөөдөр музейн өдөр тохиож буй. Харин хоёр жилийн дараа буюу 2024 онд Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиох юм. Үнэндээ бол Байгалийн түүхийн музейн энэ асуудал өрнөөд аль хэдийнэ гурван жил өнгөрчихөөд байхад бид хоосон эзгүй газар, хашаа, гурван давхар төмөр карказтай л сууцгааж байна. Тиймээс энэ дүр зураг хоёр жилийн дараа ч ийм хэвээр байхыг үгүйсгэх аргагүй юм. Хоромхон зуурт түрж, түлхээд нурааж чадсан ч хоёрхон жилд босгоод ирэх сэтгэл хэнд нь ч байсангүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-18 08:16

Тэгээд үзмэрээ дуурайлган хийдэг монгол улс

Зочин
Зочин
2022-05-18 08:32

Manaih shig teneg uls baihgui

Зочин
Зочин
2022-05-18 10:00

this is mongolia

Баяраа
Баяраа
2022-05-18 12:32

Хүрэлсүхийн хөөрцөглөөд хийсэн ажил.

Зочин
Зочин
2022-05-18 15:40

ЧАНАР ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЛГАСЫГ НУРААГААД ОДОО САЙХАН БАРИЛГА БОССОН БАЙНА. 400 САЯААР НУРААХ АРАЙ ШҮҮ 40,50САЯАР НУРААГААД ЗӨӨСӨН БАЙГАА ШДЭЭ. УЛСЫН ТӨСӨВ УЙЛАХГҮЙ ҮХЭХНҮЙ ГЭЖ ИДСЭН ЭРХЭМ ХУУРАНДАА ХҮҮКИЙН ҮГ ҮЙЛДЛИЙГ ХАРХААР ОЙ ГУТАХ ЮМАА.

Зочин
Зочин
2022-05-18 20:12

Оркуудийн орон мөн ажэээ

Эгэл
Эгэл
2022-05-18 21:27

Байг####ийн түүхийн музей нь М#### эмнэлгийн зориул####таар баригдсан барилгад байрлаж байгаад уг барилга муудсан тул нураасан.Зарим хүмүүсийн сэтгэж байгаагаар тэр муудсан барилгыг байлгаж м#### эмнэлэг болгох байжээ дээ. Өнгөрсөн зуунд гацсан ,хөгцөрч үнэр орсон сэтгэлгээгээ орхивол яасан юм,одоо чинь 21р зуун.

Холбоотой мэдээ

Back to top button
7
0
Would love your thoughts, please comment.x
()
x