ДЭЛХИЙ

КОВИД: БНАСАУ-д өдөрт 260 мянга гаруй халдварын тохиолдол илэрлээ

Умард Солонгост өнгөрсөн хоногт коронавирусийн халдвараар /халуурсан шинж тэмдэг илэрсэн/ 263 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ. Тус улсын эрх баригчдын мэдээлснээр, ковидын хамгийн анхны тохиолдол дөрөвдүгээр сарын сүүлчээр бүртгэгдсэн хэмээн зарласан.

Умард Солонгосын төв мэдээллийн агентлагийн мэдээлэлд, халдварын нийт  тохиолдлын тоо 2.2 саяас давж, 65 хүн халдварын улмаас нас барж, 754 мянга гаруй хүн эмчлүүлж байгаа аж.

Удирдагч Ким Жон Ун коронавируст халдварын тархалтыг БНАСАУ үүсгэн байгуулагдсанаас хойших хамгийн том “гүн цочирдом” үйл явдал хэмээн нэрлэсэн. Тэрбээр нийслэл Пхеньянд ажиллаж буй эмийн сангуудыг шаардлагатай эм бэлдмэлээр хангах ажилд цэргийнхнийг татан оролцуулахыг үүрэг болгов.

Умард Солонгост ийнхүү ковидын халдварын тохиолдол эрс нэмэгдэж, нас баралт бүртгэгдэж эхлэсэнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын Засгийн газраас шаардлагатай тусламж үзүүлэх, ялангуяа “КОВИД-19”-ийн эсрэг вакцин нийлүүлэхийг санал болгосон ч одоогоор Пхеньян ямар ч хариу өгөөгүй байгаа аж.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ХАХА
ХАХА
5 сар 21, 2022 04:16

ХОЙД СОЛОНГОСУУДАД ХЯТАДУУД Л ТУСЛАХ БАЙХДАА

Холбоотой мэдээ

Back to top button