УЛС ТӨР

Б.Ган-Очир: Нийт шүүгчдийн хурал дуустал бид эндээ хүлээнэ

Х.Баттулга тэргүүтэй АН-ынхан мэдээлэл хийлээ.

Тодруулбал, тус Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир хэлэхдээ "Улсын дээд шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч би болон өмгөөлөгч нартайгаа орж хүсэлт, шаардлага өглөө. Өчигдөр Дээд шүүхээс мэдэгдэл гаргасан. Энэ мэдэгдэлд хоёр ноцтой алдаа байсан. Тодруулбал, Дээд шүүхийн гадна тайван жагсаал хийж байгаа үйл явцыг Дээд шүүхийн шүүн таслах ажиллагаанд нөлөөлж байна гэсэн байсан.

Үүнд шүүн таслах ажиллагаа огт байхгүй. Хэрэг төвөг шийдэх гээгүй. Бүртгэлийн хурал явж байгаа. Хурлын процедур. Шүүн таслах ажиллаагаа огт биш шүү.

Мөн улс төрийн намын дотоод асуудлаа дотооддоо шийдэхгүй, шүүх дээр нялзааж байна гэсэн. Энэ асуудлыг шүүх шийдэх ёстой. Шүүхдээ асуудлаа хандахгүй өөр яах юм бэ. Улс төрийн намын дотоод асуудал гэж шүүх дүгнэж болохгүй. Түрүүлж өөрсдөө дүгнэлт гаргачихаад мэдэгдэл гаргаж байна. Одоо байгаа улсын Дээд шүүхийн шүүх хуралдаанд итгэх боломж алга гэж шаардлага өглөө.

Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх хурал 20 орчим шүүгчийн бүрэлдэхүүнтэй явах ёстой. Хурал эхлээгүй байна. Хурал дуустал бид эндээ хүлээнэ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-20 14:00

Бууны нохой гэх үү суганы үс гэх үү

Зочин
Зочин
2022-05-20 14:58

Бөгсийг нь арчаад явж байдаг новш доо.

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x