Нийгмийн

Кэйс: Хоёр өрөө байрны мөнгөө "Бэлтэс Мөрөн" компанийн дансанд байршуулсан байжээ

Хөвсгөл аймагт үйл ажиллагаагаа явуулдаг "Бэлтэс Мөрөн" компанитай холбоотой асуудлууд шил даран хөврөх болсон билээ. Хамгийн сүүлийн жишээ бол хэвлэл мэдээлллийн хэрэгслүүдээр нийтлэгдсэн: "Бэлтэс Мөрөн" компани иргэдийг залилан 300 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байна. Хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдэг нь худлаа. Тэдний ХААН банкны дансанд нэг ч төгрөг байхгүй" гэх мэдээлэл юм.

Эргэн сануулахад өнгөрсөн нэгдүгээр сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын цагдаагийн байгууллага "Бэлтэс Мөрөн” гэх компанид шалгалт хийсний дараа "Ямар нэгэн зөрчил гараагүй. Харин эл компани иргэдээс их хэмжээний мөнгийг аваад өсгөж өгдөг. Ингэхдээ тэдний мөнгийг койнд эргэлдүүлж ашиг олдог учраас иргэд эрсдэлээ тооцох хэрэгтэй” гэх мэдэгдэл гаргаж байсан билээ.

Харин бидний олж сурвалжилснаар, дата санд хийсэн судалгаагаар тус компани ямар нэг санхүүгийн чиглэлийн үйлчилгээ явуулдаггүй бөгөөд "Орчуулгын үйлчилгээ”, "Сүү, сүүн бүтээгдэхүүн худалдаа”, "Хүнсний ногоо, үрслэг тариалалт”, "Амьдрах ухааны сургалт”, "Блок үйлдвэрлэл”, "Санхүүгийн тайлан баланс бэлтгэн гаргах түүнтэй холбоотой зөвлөгөө өгөх” зэргийн үйл ажиллагаа явуулдаг талаараа Тагнуулын Ерөнхий Газрын дата төвлөрлийн сайтад мэдүүлсэн байсан юм.

Одоогийн байдлаар "Бэлтэс Мөрөн" компани иргэдийн мөнгийг буцаан олгож эхлээгүй хэвээр байгаа юм. Тодруулбал, өмнөх долоо хоногт "Бэлтэс Мөрөн" компани өөрийн албан ёсны цахим хуудастаа иргэдийн мөнгийг энэ сарын 10-25-ны хооронд олгож эхэлнэ хэмээн мэдэгдсэн ч тус мэдэгдэлдээ хариу тайлбар хийж дээр дурдсан хугацаанд амласан ёсоор иргэдийн буцаан олголтыг хийж чадахгүй болсноо мэдэгдээд буй. Тэгвэл энэхүү компанийн дансанд мөнгөө байршуулсан ч одоог хүртэл авч чадахгүй байгаа иргэд тус компани руу хандсан мэдэгдлийг удаа дараа хийсээр буй.

-КЭЙС-

"Байр авахаар 20 жилийн хугацаанд цуглуулсан хоёр өрөө байрных нь мөнгийг гэрийхэн нь тус компанийн дансанд байршуулсан ч одоо хүртэл авч чадахгүй байгаа" гэдгээ илэрхийлжээ. Мөн хүүхдийнхээ хуримыг хийх гэж байсан 100 сая төгрөгөө энэ компанийн дансад байршуулаад авч чадахгүй байгаа энэ мэт тохиолдлууд олон байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-24 08:48

толгой нь хамуурсан хөдөөнийхөн байх юм аа

Зочин
Зочин
2022-05-24 09:22
Reply to  Зочин

hotiihon ch gesen ochnoon eldev koin avaad ihenh n dampuuraa biz dee kk,
bi hodooniih tehdee hezee ch koin avdaggui, bi harin hangalttai saihan amidarch bn, hodooniihon gej hutsahaa bolino uu

Зочин
Зочин
2022-05-24 08:49

Юу бодож тийм их мөнгөө оруулдаг байна аа

Хохь нь Гэрийнхэндээ NO гэж хэлэхэд л болох байсан
Хохь нь Гэрийнхэндээ NO гэж хэлэхэд л болох байсан
2022-05-24 20:11
Reply to  Зочин

Тэр компани зээл авъя гэхээр сайхан сэтгэл гаргаад өгчээ.

Зочин
Зочин
2022-05-24 09:21

Тэнэгийнхээ төлбөрийг арай л өндөр үнээр төлчихөж дээ. Нэг удаагийн сург�##�танд арай л их мөнгө зарж. Одоо гуниад яахав. Дахиад босхоос өөр яахав!

Зочин
Зочин
2022-05-24 09:39

ер нь жаахан хялбар аргаар богино хугцаанд их мөнгө олоё гэсэн шун�##�даа хөтлөгдсөн хүмүүсийг л энэ луйварчид өгөөшөө болгодог юмдаа. юу үнэн тэр үнэн шүү.

Зочин
Зочин
2022-05-24 13:00

мулгуу мунхаг үхэр монголчууд

Зочин
Зочин
2022-05-24 15:03

Хэзээ том болнооооо

Зочин
Зочин
2022-05-24 15:11

Шри Ланка 22 сая хүн амтай 55 тэрбум ам.долларын гадаад өртэй дампуурлаа зар�##�чихлаа,Монгол улс 3.4 сая хүн амтай атлаа 33 тэрбум ам.долларын гадаад өртэй..Энэ нь том асууд�##�шүү.

Зочин
Зочин
2022-05-24 15:24

хохь нь болжээ

зочин
зочин
2022-05-24 16:00

Байхгүй мөнгийг хүлээж тэнэгтэнэ, Эртхэн цагдаад өргөдлөө өгцгөө

Хохь нь Гэрийнхэндээ NO гэж хэлэхэд л болох байсан
Хохь нь Гэрийнхэндээ NO гэж хэлэхэд л болох байсан
2022-05-24 20:09

Ха ха танай гэрийнхэн чиний байрны мөнгөнд чи өгөөгүй л бол х�##�даж чадахгүй. Түүнээс гадна чи өөрөө л тэр компанид мөнгө зээлүүлж тус�##�сан байна. Тэр компанийн энд гаргаад байсан хэвлэсэн цаасан дээр тэр компани мөнгө зээлнэ гэж зэлэх гэдэг үгийг тодорхой бичиж ашигласан байсан. Тэгээд бод доо. Байр авах гэж байснаа гэнэт мөнгөө танихгүй хүмүүст/ компанид зээлүүлнэ гэж хэн сэтгэх вэ ?

Хохь нь Гэрийнхэндээ NO гэж хэлэхэд л болох байсан
Хохь нь Гэрийнхэндээ NO гэж хэлэхэд л болох байсан
2022-05-24 20:12

Гэрийнхэнтэйгээ хамт нэг данс ашигладаг уу

Холбоотой мэдээ

Back to top button