Н.Чимэдлхам нарын ЭМЯ-ны мэргэжилтнүүдэд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэх эсэхээ шийднэ

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам тэргүүтэй 26 хүн авилгын хэргийг Дээд шүүхээр хэлэлцэх эсэхий Улсын Дээд шүүхээр хэлэлцэнэ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны нэгдүгээр сарын 07-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 291 дүгээр магадлалтай, Н.Чимэдлхам нарын 26 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч Б.Галхүүгийн өмгөөлөгч О.Аззаяа, шүүгдэгч Б.Цогтбаатарын өмгөөлөгч Д.Батсүх нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ.
Анхан шатны шүүхээс тэдэнд ял оноосон. Харин Давж заалдах шатны шүүх хуралдаанаар нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж, Нийслэлийн прокурорын газарт буцаасан байдаг. Тэгвэл үүнийг нь прокурор эсэргүүцжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Buzaruud,
Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл өөрийн туслахаа эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асууд�##� хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон. Энэ хэрэгт Д.Сарангэрэл холбоотой. Сарангэрэл явсан газар бүртээ муу муухай, болохгүй бүтэхгүй болгоныг хийж явдаг б�##�агтай эмэгтэй.