Нийгмийн

Шүүхийн шийдвэрийнхэн үйлчилж, сайд нь уурссан "Газрын үр шим" ХХК

Энэ сарын 26-нд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Газрын үр шим"  компанийн ажилчид өрх толгойлсон эмэгтэйн газрыг нь авахын тулд гэрийг нь хүчээр буулгаж, гудамжинд гарган овоолсон асуудал гарсан. Тодруулбал, шөнө дөлөөр ийн авирласан талаар иргэн Н.Даваажав хэвлэлийнхэнд хандаж, мэдэгдсэнээр ил болсон юм. Тухайн үед гэрийн эзэн эмэгтэйн бие нь муудаж, ухаан алдсан тул түргэн тусламж дуудан тусламж авчээ. 

Гэрэл зургийг туг.мн сайтаас ашиглав.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас мэдээлж буйгаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх 1.8 га газрыг "Газрын үр шим" гэдэг компанийн өмч гэх шүүхийн шийдвэр гарчээ. Шүүхийн шийдвэрийн дагуу ШШГЕГ-т "Газрын үр шим" ХХК хандсан бөгөөд тус байгууллага ажил үүргийн хүрээнд албадан чөлөөлсөн хэмээж буй юм. Улмаар иргэн Н.Даваажавт мэдэгдэл, газрыг сайн дураараа чөлөөлж өгөх мэдэгдлийг 3-4 удаа өгсөн ч чөлөөлөхгүй байсан тул дээрх ажиллагааг хийсэн хэмээн өөрсдийгөө өмөөрч буй юм.

Газраа алдсан эмэгтэйн хувьд тухайн газар дээр 15 жил амьдарсан бөгөөд 2014 онд "Газрын үр шим" ХХК -д олгосон байжээ. Улмаар газар өмчлөх гэрчилгээ нь жилийн өмнө хятад компанийн нэр дээр өөрчлөгдөн гарч ирсэн аж.

Тэгвэл эл мэдээллийн дагуу БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ газар дээр нь очиж ажилласан. Улмаар "Газрын үр шим" компани наад нөхдөө зайлуулаарай. Үгүй бол төр очиж зайлуулна шүү. Газрын зөвшөөрөл гэж авсан алга дарам цаасаа газрын эзэн гээд бодчихсон. 70 гарсан эмэгтэй хүнийг борооноор гадаа хонуулж байдаг бизнес эрхлэгч гэж байдаггүй юм шүү" хэмээн ихэд бухимдаж, сошиал хуудастаа тун чиг уурсав.

Тэгвэл сайдын дургүйцлийг ихэд хүргэсэн "Газрын үр шим" компанийн хувьд 2008 онд байгуулагдсан ашгийн төлөө, гадаад худалдаа, барилгын материалын худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулах компани байх бөгөөд гүйцэтгэх захирал нь Дашдондов Уламбадрах. Дорнын Барс Холдинг компани хувь эзэмшдэг байсан ч 2020 онд хасалт хийлгэжээ.

Иргэн Дашдондов Уламбадрахын хувьд "Газрын үр шим" компаниас гадна Эс Си Пи Майнинг, Кинзроуд гэх компаниудыг эзэмшдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-30 13:48

Батэрдэнэ битгий шоудаад бай. Шүүхийн шийдвэр гарсан байна. Шүүхэд гомдол гарга

Зочинта.и
Зочинта.и
2022-06-01 10:15

Тэр авгай өөрөө өргөдлөө гаргахгүй юу хийж байсан юм вээ манайхаах өөрсдөө хүний төлөө амьдарч байгаа юм шиг байдаг шүү хохь болж джэ

Холбоотой мэдээ

Back to top button