Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан эцэг жолоо барьж, хүүгийнхээ аминд хүрэв

Сүүлийн өдрүүдэд Зам тээврийн ослын улмаас хүний амь нас эрсдэх тохиолдол нэмэгдэх, ялангуяа бидний ухамсаргүй, сахилга соёлгүй байдлаас болж хүүхдүүдийн амь нас эрсэдсээр байна.

Тухайлбал 2022.06.23-ны өдрийн 16:40 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах нэгдүгээр багийн нутаг Сүүжийн ус гэх газарт /аймгийн төвөөс баруун хойш 30 дахь километрт/ хонда фит маркийн автомашин онхолдож, зорчиж явсан долоон настай хүүхдийн амь хохирсон зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Автомашины явсан маршрутыг шалгахад жолооч Д нь энэ өдрийн 11:00 цагийн үед хоёр хүүхдийн хамт аймгаас баруун хойш 45 дахь километрт байрлах Хавцгайтын аманд очиж, тэндээ согтууруулах ундааны зүйл хэрэглээд буцаж явсан. Жолоочийн согтолтын зэргийг тогтооход 1.55 хувийн согтолттой байсан нь тогтоогдоод байна.

Жолооч та хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах, явганаар болон зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-24 08:59

sogtuuruulah hor zarahaa boliulaachee tur zasag gej bdag bol ?

Зочин
Зочин
2022-06-24 11:15

Хууль зөөлөн байна.. Согтуу жолоочийг санаатайгаар хүний амь нас хөнөөх гэсэн гэдэг үндэслэлээр яллав�##� зохино.

зоч
зоч
2022-06-24 11:29

согтуу жолоо барив�##� бусдын амь насанд санаатай х�##�дахыг завдсан үндэслэлээр шийтгэж байж л энэ төрлийн гэмт хэрэг буурна

Зочин
Зочин
2022-06-28 16:05

ТАСАРЦАН ГАР БАЙНА ЭНЭ БОЛ БАРАГ Л ТАСАРЦАН СОГТУУ НИНЖА БАЙЖ ӨӨРӨӨ МӨРӨӨРӨӨ ҮХЭЖ ДАЛД ОРООД ӨГӨХГҮЙ ХҮҮХДЭЭ АЛААД БАЙХДАА ЯАДЫН СОНИН СДА ВЭ? ХӨӨШ ТЭГЭЭД ОДОО АМЬД БАЙГААД БАЙГАА ЮМ УУ? ҮХЭЭЧ ЛАЛАРАА

Холбоотой мэдээ

Back to top button