Нийгмийн

Зам тээврийн ослын улмаас 15 настай охин нас барлаа

Сэлэнгэ аймаг Шаамар сум гуравдугаар багийн нутагт энэ оны зургаадугаар сарын 27-ны өдрийн 18 цаг 00 минутын иргэн А /20 настай, эрэгтэй/ нь Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад онхолджээ.

Ослын улмаас зорчиж явсан зорчигч 15 настай, эмэгтэй/ нас барж, хоёр иргэний биед гэмтэл учирчээ.

Тухайн зам тээврийн осол гарахад жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, зам орчны нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйн улмаас гарсан байж болзошгүй үндэслэлээр шалгалтын ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулж байна.

Бид сайн мэддэг зүйлээ хэрэгжүүлж чадахгүй байна уу эсвэл хийхийг хүсэхгүй байна уу. Та дараах энгийн үйлдлийг дадал болгож чадна гэдэгт бид итгэж байна.

-Жолооны ард суусан бол та өөрийн болон бусдын амь насыг хариуцлаа гэдгээ ухамсарлах;

-Хамгаалах бүсийг өөрөө хэрэглэхийн зэрэгцээ бусдадаа хэрэглүүлэх;

-Хэн ч таны автомашиныг хөдлөх, хаашаа явах, ямар үйлдэл хийхийг мэдэхгүй тул анхааруулах дохиог өгч хэвших, гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг зөв ашиглаж бусад хүмүүст мэдээлэл өгөх;

-Хөдөлгүүрээ асааж хөдөлсөн бол хурдаа тогтмол хянах;

-Гар утас ашиглахгүй, анхаарлаа бусад зүйлд сатааруулахгүй байх;

-Хажуугийн болон арын толийг байнга ашиглах;

Архи ууж болох ч жолооны ард бүү суу

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button