УЛС ТӨР
"Хүний эмийн чанарын асуудлаар Хянан шалгах түр хороо"-г УИХ-ын гишүүн Н.Учрал ахална

УИХ-ын гишүүн Н.Учрал нэр бүхий 21 гишүүний хамтаар эмийн чанар, стандарт, үйлчлэлийн асуудлыг хөндөж "Хүний эмийн чанарын асуудлаар Хянан шалгах түр хороо" байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж өргөн барьсан.
Өнөөдөр Хянан шалгах түр хороо анхны хурлаа хийж, түр хорооны үйл ажиллагааг УИХ-ын гишүүн Н.Учрал ахалж ажиллахаар боллоо.
Энэ үеэр Н.Учрал гишүүн "Бид эмийн нөлөө, орц, найрлага гээд бүхнийг шалгаж холбогдох үр дүнг УИХ-д танилцуулж, шаардлагатай арга хэмжээг авч, иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах болно" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Emnii yne byyr diildekhee bailaa. Tetgevriin khugsh'chyyd tetgevreeree emee avch l ammidardag bolokh n' bna shyy. Uur yu ch avch diilekh argaggyi bolj bna. Yr khyykhedgyi khymyys bol tgd uvchinduu shanalj bgd ykh ykh l bolj dee.