Ослын улмаас долоо хоногт найман хүний амь эрсдэв

Өнгөрсөн долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1220 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 841 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 19 хүн, орон нутагт 12 хүн гэмтэж бэртэж нийт 31 хүн гэмтэж бэртсэн. Ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 6 хүний амь хохирсон байна. Нийт 8 хүний эрдэнэт амь энджээ.
Орон нутгийн замд осолд холбогдох тохиолдлыг судлахад дийлэнх нь онхолдох хэлбэрээр осолдож, амь эрсдэж байна.
Жилд зам тээврийн ослын улмаас 400-600 хүн амь хохирч, 2500-3000 хүн гэмтэж бэртэж байна. Энэ нь монгол улсад агаарын зорчигч тээврийн 3-4 онгоц унаж осолдож байгаатай ижил хэмжээний хүн зам тээврийн ослын улмаас эндэж байна гэсэн үг аж. Үүнээс 40-60 хүүхэд буюу нэг ангийн сурагчид зам тээврийн ослын улмаас амь хохирч байна.
Ихэнх осол нь орон нутгийн замд хурд хэтрүүлснээс болж байгаад анхаарч улсын хэмжээнд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 15 хүртэлх хугацаанд зохион улсын хэмжээнд байгуулан ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.