НИЙГЭМ

МУИС-ийн уулзвараас ГХЯ-ны уулзвар хүртэлх засвар маргааш дуусна

Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 оны засвар, арчлалтын хүрээнд хотын 14 байршилд гол болон туслах замыг засаж, шинэчлэхээр төлөвлөсөн. Үүний нэг болох Сүхбаатар дүүргийн Их сургуулийн гудамжны авто замын шинэчлэлийн ажлыг 2022 оны тавдугаар сарын 27-нд эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд тус замыг

  • Өлзий төвийн уулзвараас Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвар хүртэл
  • Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас МУИС-ийн уулзвар хүртэл
  • МУИС-ийн уулзвараас Гадаад харилцааны яамны уулзвар хүртэл гэсэн гурван хэсэгт хуваан, засварын ажил гүйцэтгэж буй юм.

Дээрх хэсгүүдээс эхний хоёрт шинэчлэлийн ажил дууссан бол сүүлийн хэсэг болох МУИС-ийн уулзвараас Гадаад харилцааны яамны уулзвар хүртэлх авто замын засварын ажил эхлээд байна. Тодруулбал, долоодугаар сарын 1-ний 23:00 цагаас долоодугаар сарын 4-ний 06:00 цаг хүртэл тус замын зорчих хөдөлгөөнийг хязгаарлан, хучилтын ажил гүйцэтгэнэ.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоорой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button