Ярилцлага

Л.Өнөрчимэг: Дэргэд минь байдаггүй ч миний хүү дэндүү ихийг ээждээ л өгдөг

1990-2000 оны үед хөлөөрөө таталбар зураг зурахын сацуу усан дор уран бүтээл туурвиж "гоц авьяастан” хэмээн олонд танигдсан зураач Л.Өнөрчимэг. Түүний бүтээлүүд хүрээлэлдээ өөрийн гэсэн орон зайг бий болгож, тодорхой цаг үеийг одоогийн бидэнд авчирсан гэхэд хэлсдэхгүй. Зураач Л.Өнөрчимэгийн хувьд сүүлийн жилүүдэд цахим хаягаа идэвхитэй ашиглах болж өөрийн дагагчидтайгаа “лайв”-аар тогтмол уулзах болсон билээ. Тэрбээр өчигдөр буюу наймдугаар сарын 03-ны өдөр лайв хийхдээ хүүхдээсээ машин бэлгэнд авсан тухайгаа ярьж, цахим хуудсаар ч баяр хүргэсэн, түүний хүүхдэд урам хайрласан мянга мянган хүмүүсийн давлагаа үүсээд байв. Бид түүний баярласан сэтгэлийг хуваалцан хэсэг хугацаанд ийн ярилцлаа.

-ХҮҮ МИНЬ НАДАД БҮХНИЙГ ӨГСӨН-

-Таны хүүг алс хол хүний нутагт ажиллаж, амьдардаг гэж мэдэх юм байна. Хүүгийнхээ тухай бидэнд яриач?

-Миний хүү багаасаа өвөө эмээтэйгээ, ээжтэйгээ хамгийн хайртай дотны хүмүүстэйгээ хамт өссөн.  Би ганц хүүтэй. Тэр минь ах эгчгүй, дүүгүй. Бид хоёулхнаа. Өвөө, эмээ нь бурхан болсон. Гэлээ ч одоо манай талын 10 айл тэрнийг минь над шиг л хайрлаж хамгаалдаг. Хүү маань багын л хэрсүү, ухаалаг, бүх зүйлийг чаддаг, бахархалт хүн. Одоо ч хэвээрээ. Өндөр боловсрол эзэмшсэн, хувь хүний хөгжил, төлөвшил, хүмүүжлийн тухайд бусдыг дагуулам сайн чанар олонтой. Нөхөрлөж, хайрлаж, энэрч мэддэг сайн эр хүн шүү миний хүү.

-Хүү тань танд машин бэлэглэжээ. Цахим сүлжээнд нийтэлсэн таны бичлэг ч олны анхаарлыг нэлээд татлаа шүү дээ. Энэ тухай?

-Хүү минь надад ихийг өгсөн. Хүний нутагт байгаа ч гэсэн дэргэд юм шиг хайрлаж, халамжилж юугаар ч дутаадаггүй. Өгч байгаа зүйлийн том, жижиг их багад учир утга нь оршиж байгаа юм биш. Ээжийгээ хайрлаж байгаа сэтгэлийг нь мэдэрч явахад хэчнээн нөмөртэй байдаг гээч. Миний хүү ээждээ урлангийн байр гээд бүхнийг өгсөн. Заримдаа ч эгч нь ичдэг шүү. Би хүүдээ гэр орон бэлдэж өгч, тусад нь гаргах үүрэгтэй ч тэгж чадаагүй. Тэр минь бүхнийг өөрөө бий болгосон.

-ЭД МАТЕРИАЛ, ҮНЭТЭЙ ЗҮЙЛЭЭС ИЛҮҮ ХҮҮ МААНЬ БАЙГАА НЬ НАДАД ХАМГИЙН ТОМ АЗ ЖАРГАЛ-

-Өнөөдрийн бэлэг гэнэтийнх байв уу?

-Тэгэлгүй яах вэ. Огт мэдээгүй, машинтай болох тухай ч төсөөлөөгүй байсан. Манай дүү надаас регистерийн дугаар аваад, эгч болохоор чи гэртээ байж байгаарай, нэг танихгүй хүн ярина шүү гээд л. Би бодохдоо хүүгийн маань албан ажилд л туслах нэг юм болж дээ эсвэл хагалгаанд орох гэж байсан ах, эгч хоёр маань хагалгаандаа орохоор болчихсон ч юм болов уу гээд л айх, гайхах зэрэгцээд их зүйл бодогдсон. Хүү "Тань руу нэг хүн ярина. Ажил амжуулаад өг л" гэсэн. Гэтэл хүүгийн найз залгаад намайг гарч ирэхийг хүссэн. Гараад очтол Хан-Уул дүүргийн байрнууд дунд авч очоод хоёр найз нь түлхүүр өгөөд “заа одоо лайваа хийгээд машинаараа давхиад байгаарай, хүүдээ баярлаарай, хүү чинь мундаг шүү” гэсэн. Тэгээд л би лайв хийсэн. Лайвыг маань үзсэн Монголчууд,  манай хүрээллийнхэн, ойр дотны хүмүүс баяр хүргэж их хандсан. Би яг одоо энэ мэдрэмжээ илэрхийлэхэд сайхан үгс ч үнэхээр багадаж байна. Учир нь хүүгийн минь маш их хөдөлмөр шингэсэн машин шүү дээ. Маш их баяртай байна.

-Хүүдээ юу гэж хэлмээр бодогдож байна?

-Эд материал, үнэтэй зүйлүүдээс илүү надад хүү минь байгаа нь хамгийн том бэлэг, аз жаргал минь юм даа. Намайг хэзээд ойлгодог, дэмжиж хайрладаг ийм сайхан хүү надад байна. Амьдралд бүдэрмээр олон даваа гарч ирдэг ч тэр даваа бүрт намайг дахин шинээр амьдрах урам зориг, хүчийг өгдөг ганц хүн минь миний үр л юм даа. Үнэндээ энэ жилийн наадмаар нутаг уснынхан маань төр засаг яагаад жил бүр энэ хүнийг гавьяа, шагнал өгөхгүй тойроод байдаг юм бол гээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүмүүс ам муутай, би ч дотроо тиймхэн явсан юм. Гэтэл хүү минь намайг тэр гавьяа шагналаас илүү баярлууллаа. Ард түмэн ч хэлж байна, би ч санал нэг гэсэн үг. Үртэй хүн үрээ харж баярлахаас өөр сайхан баяр гэж юу байх вэ. Надад хүүгээсээ сурч байгаа зүйлүүд ч их олон. Сэтгэл хөдлөлөө дарах, харилцааны соёлыг эрхэмлэх, тэвчээртэй байх гээд л. Тиймээс ээж нь хүүдээ өөртөө хүсдэг сайхан бүхнээ хүснэ. Эрүүл энх, аз жаргалтай, урт удаан амьдрах хэрэгтэй. Би ч эрүүл байж хүүдээ олон жил хань болно гэж боддог. Хүүдээ хязгааргүй их хайртай шүү, ээж нь.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 4, 2022 09:38

Аз жарг�##� эрүүл энх элэг бүтэн хүүтэйгээ олож жил элбэг баян эрүүл саруул хам жаргаж амьдараарай Өнөрчимэг ээ????????????????????

Зочин СУМЪЯА БУЗАР АА
Зочин СУМЪЯА БУЗАР АА
8 сар 5, 2022 10:04
Reply to  Зочин

хүүгээ бараадаж сэтгэл тайван ханг�##�уун баййгаарай. Та өөрийн гэсэн брендтэй шүүдээ.

Зочин
Зочин
8 сар 4, 2022 10:05

Зураач Өнөрчимэг гэдэг нэр чинь, уран бүтээл чинь өөрөө тэр чигтээ брэнд шүү. Харин тэр гавьяат энэ тэр элдэв гуншингаар яахав дээ. Ард түмэн чамайг хүндэлдэг, хайрладаг. Энэ нь ямар ч одон мед�##�иас үнэ цэнэтэй. Харин амархан баярлаж амархан гомддогоо зохицуулж сурах нь зөв. 2 дахь шилжилтийн нас болох цэвэршилтээс ш�##�тга�##�ж гормоны өөрчлөлт бий болж хэт сэтгэл хөдлөлтэй болоод байх шиг ээ. Авьяастай, царайлаг, цагаахан зантай бүсгүй шүү. Улам их амжилт хүсье. Хүүгээ зөв хүмүүжүүлжээ. Ухаантай ачл�##�тай хүүтэй, азтай бүсгүй юм.

Зочин
Зочин
8 сар 5, 2022 17:06
Reply to  Зочин

Үнэхээр зурагнууд нь Монгол брэнд шүү.

ҮНЭН
ҮНЭН
8 сар 4, 2022 10:45

МУНДАГ АВГАЙ ШҮҮ

Зочин
Зочин
8 сар 4, 2022 11:02

Баян гэдэгээ гайхуулаад байгаа юмуу юун ч баярхуу юм дээ сайхан юм атаархахаас

Зочин
Зочин
8 сар 9, 2022 12:41
Reply to  Зочин

Юун атаач юм бэ. ЧИ ЦААШАА...

Иргэ
Иргэ
8 сар 5, 2022 10:04
Reply to  Зочин

Ичээч чи. Хүн ээжийгээ хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө баярлуулж байхад баярхлаа гээд м�##�таж байх юм. Яг чам шиг атаархуу юмнуудаас болоод монголд нэг ч хүн сайн явахыг муулдаг хар масс бий болоод бгаамюм

Зочин
Зочин
8 сар 4, 2022 22:16

Энэ эмэгтэйг төр засгаас жаахан дэмжээд өгсөн бол дэлхийд гайхагдахаар авьяастай дэлхийд монголын нэрийг гаргахаар байсан даа.Зарим нэгэн нөхдүүд шиг худлаа дүр исгэдэггүй үнэнийг ярьж хэлдэг дайчин бүсгүй.Их дэврүүн сэтгэлийн хөөрөлтэй юм шиг байгаа юм түүнийг нь зарим атаархагчид буруугаар эргүүлж харлуулах гээд байдаг юмуу гэж харагддаг.Дэврүүн сэтгэлээрээ жигүүрлэж яваарай аз жарг�##� хүсье.

Үнэн үг
Үнэн үг
8 сар 5, 2022 08:06

Нээрээ энэ хүний хийж бүтээснийг үнэлээд гавьяа шагн�##� өгчихөөсэй дээ. Хүн өөрөө өөрийгөө л хайрлахгүй, үнэлэхгүй бол хэн ч хэнийг тоохгүй. АВНА ГЭСЭН БОЛГОНД ШАГНАЛ ӨГДӨГ Ч ЮМ БИШ Л ДЭЭ, ГЭХДЭЭ Л ЭНЭ ОДОО ХЭН БЭ, ЮУ ХИЙСЭН БЭ, АРАЙ ЮУ ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАВЪЯА ШАГНАЛ АВЧИХСАН, УЛАМ АХИУЛААД АВЧИХСАН БАЙГААГ АРД ТҮМЭН ХАРЖ Л БН. ЭЭЖИЙГЭЭ БАЯРЛУУЛСАН САЙН ХҮҮ БНАА.

Зочин
Зочин
8 сар 5, 2022 08:11

Мундаг сайн хүү байна. Өнөрчимэгтээ, хүүд нь аз жарг�##� сайн сайхан бүхнийг хүсэе.

Erdenetsetseg
Erdenetsetseg
8 сар 5, 2022 09:44

Хөөрхөн, мундаг ээж хүү хоёрт аз жарг�##�ын дээдийг хүсье

Зочин СУМЪЯА БУЗАР АА
Зочин СУМЪЯА БУЗАР АА
8 сар 5, 2022 10:03

зөв зүйьтэй төлөв төвшин үг хэлжээ энэ эмэгтэй.тэр сэнжтэй тэмдгйг чинь мөнгө төлж ары ха�##�гаар авдаг юм билээ. ямар ч хэрэггүй тэр новшийн төлөө бүү сэтгэл гарга. эцсийн дүнд хог шүүдээ

Зочин
Зочин
8 сар 5, 2022 10:42

Үнэ цэнээ �##�дсан тэр санжгар төмрөөр дутахгүй амьдар би ч бас үр хүүхдээрээ бахархдаг амжилт хүсье

Алтанцэцэг
Алтанцэцэг
8 сар 5, 2022 10:47

Сайхан хүү ээж 2 т баяр хүргье мундаг шүү чи минь тэр шагн�##�тай шагн�##�гүй ард түмэн мэднэ ээ

Зочин
Зочин
8 сар 5, 2022 12:07

Mashin tiim vntei bish gehdee hvnii bie bienee hairlah setgliin talaar bichsen bna bayar hvrgii

Зочин
Зочин
8 сар 5, 2022 22:53

Хүүтэй хүн �##�захгүй ээ,Үүнээс илүү баяр жарг�##� гэж юу байхав дээ бүсгүй минь.Одон мед�##�ь горилох хэрэггүй ээ.Үнэ цэнээ �##�дсан зүйл.Хүү чинь л юу юунаас эрхэм шүү дээ

Зочин
Зочин
8 сар 7, 2022 06:13

Ээж хүү хоёрт аз жарг�##� хүсье.мундаг эмэгтэй шүү

Зочин
Зочин
9 сар 19, 2022 23:32

Сайхан уха�##�аг эмэгтэй юм аа

Холбоотой мэдээ

Back to top button