ДЭЛХИЙ

Австралийн уул уурхайн бүсэд үерийн гамшиг нүүрлэж болзошгүй байна

Өмнөд Австралид их хэмжээний хур тунадас орж, зарим хэсэгт үер болоод буй. Тэгвэл усархаг бороо ойрын өдрүүдэд орно гэсэн анхааруулгыг Цаг уурын албанаас нь өгч эхэлжээ.

Хурын үүлс өнөөдөр Өмнөд Австралийг нэрвээд маргааш зүүн мужуудыг дайрах юм байна. Өмнөд Австралийн зүүн талд Австралийн уул уурхай төвлөрсөн Шинэ Өмнөд Уэльс муж бий. Цаг уурын албаныхны урьдчилсан тооцоогоор 15-40 мм хур тунадас унан гэж буй ч илүү их байж болохыг үгүйсгэхгүй байгаа юм.

Тодруулбал, Өмнөд Австрали дээгүүр өнгөрөх үедээ Энэтхэгийн далай, Шүрэн тэнгисээс ирсэн чийгийг шингээж улам их чийг хуримтлуулаад зүүн мужууд руу очих магадлал өндзөр юм байна. Үр дүнд нь Куинслэнд, Шинэ Өмнөд Уэльс, цаашлаад Хойд Виктория мужид ус ихтэй аадар бороо орох магадлалтай ажээ.   

Австралийн нүүрсний голлох уурхайнууд

Австралийн нүүрсний хамгийн том уурхайнууд Куинсланд, Шинэ Өмнөд Уэльс мужид байдаг тул үерийн гамшиг нүүрлэвэл нүүрсний зах зээлд нөлөө үзүүлж болзошгүй байна. Тодруулбал, үнэ ханш өсөж, нүүрс экспортлогч бусад улсуудын боломж нэмэгддэг юм.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button